...
...

Усэйн Болт хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулжээ

Ямайкийн тамирчин, Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт өнгөрөгч зун карьерээ өндөрлөсөн билээ. Тэрээр саяхан хөлбөмбөгийн нэгэн клубтэй гэрээ байгуулсан бөгөөд чухам ямар клубтэй гэдгээ алдарт тамирчин эр нэрийг нь одоогоор нууцлаад байгаа аж.

“Би хөлбөмбөгийн клубтэй гэрээ байгуулсан. Харин ямар клуб болохыг нь та бүхэн энэ сарын 27-нд /мягмар гаригт/ мэдэх болно” хэмээн 31 настай Болт өөрийн твиттер хуудсанд мэдээлжээ.

Хөлбөмбөгийн карьер эхлүүлэх оролдлогоо орхиогүй байгаа тухай Усэйн Болт өмнө нь мэдэгдэж байсан билээ. Тэрээр Өмнөд Африкийн хөлбөмбөгийн клубтэй эртнээс дасгал сургуулилт хамтран хийдэг байсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ