Пёнчаны Өвлийн Олимпийн хоккейн аварга Кирилл Капризов оросын уран гулгагч Алина Загитова, Евгения Медведева хоёртой хамт авахуулсан зурагаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд нийтэлсэн байна.
Энэ удаагийн Олимпийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд Алина Загитова аваргалан, Евгения Медведева удаах байрыг эзэлсэн билээ.
“Ухаалаг сайхан охид” хэмээн Капризов Инстаграмд тавьсан зургийнхаа дор тайлбар бичжээ.
Оросын хоккейн шигшээ багийн довтлогч Кирилл Капризов Олимпийн аварга болсныхоо дараа Павел Дацюк, Илья Ковальчук нарт ихэд баярлаж явдгаа илэрхийлж байсан билээ.
“Би Дацюкийг яаж тоглож байгааг хараад олон зүйлд суралцсан. Тэр, мөн Илюха Ковальчук нар алтан медаль хүртсэн явдалд би маш их баяртай байгаа. Мөн багийнхаа бүх гишүүдийн төлөө, ялангуяа тэр хоёрын төлөө би ихэд баярлаж байгаа” хэмээн Капризов бахархаж байсан юм. Харин Дацюк өөрийн мөрөөдөл нь биелсэн тухай бахдан өгүүлсэн аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
оросын ард түмэн чадсан.үнэхээр мундаг гэдгээ дэлхийд харуулсан.бахархамаар ард түмэн.манай 2 улсын найрамдалт харилцаа улам батжих болтугай.Тэдний бхйгуулсан гавьяаг монголчууд мартах учиргүй.
Хэдийгээр их гүрний улс төрийн бодлого гэж айхтар юм байдаг, жижиг улсыг маань шахдаг ч Орос хүмүүс, оросын ард түмэн бол үнэхээр гайхамшигтай, хүнлэг, найдвартай, тулсан цагт нөхрийг хэзээ ч хаяхааргүй, үнэнч хүмүүс шүү дээ.
оросын тамирчид агуу байсан даравч далдайна булавч бултайна гэдэг л байсан. их хавчлага шахалт сэтгэл зүйн хүнд байдалд байсан байхаа сайхан залуучууд , бахархаж байна.
сүүлийн үед оросууд хамгийн муу муухай л гэнэ оросууд шиг аугаа байж чадах үндэстэн ховор шүү.манай монгодчууд хүртэл дандаа л муулдаг болсым билээ . оросууд байгаагүй бол хөгжлөөрөө ямаршуу байх байсан болоо.
Тулсан цагт хариуцлагатай байж, Оросын нэр төрийг хамгаалсан даа. Жирийн тосгонд төрж өссөн мундаг залуу бнлээ. Оросын телевизийн сувгаар бахархууштай нэвтрүүлгүүд зөндөө гарсан. Аав нь, ээж нь, ангийнхан нь, Новокузнецкийн хоккейн дасгалжуулагч гээд бүгдээс нь авсан ярилцлага гарч байсан. Багаасаа мөсөн дээр олон цагийг өнгөрүүлдэг байсан, хөрш хөгшчүүдийн төмсийг тарьж, усалж өгдөг байсан гээд хүүхэд залуучуудад дууриалал болмоор нэвтрүүлгүүд гарсан.
Өөрөө хамгийн том гавьяа байгуулсан ч би би гэхгүй ухаалаг залуу байна. Орос орон мандтугай
Бахархмаар. Ёстой л огшоож байсан даа.
Огшоосон сайхан ялалт байсан. шүү. Орос орон мандан бадраг.
saikhan setgeliin ugee helsen daraah mongol humuust bayrlalaa
Оросуудад баяр хүргэе. Та нар мундаг шүү. Хэзээд мундаг л байх болно. Хавчих тусам улам гялалздаг хийморьлог ард түмэн. Оросууд мандтугай. Зарим нэг муу Оросууд бас байнаа байна.Гэхдээ ийм ялалтын хажууд тэд хамаагүй. Баяр хүргэе.
орос орон,оросын ард түмэн мандтугай сайхан хүмүүс
Бахаралтай мөч.
bravo ta nar hiidgee hiisen. hedii havchij bsanch haan hatan 2too orosuud uneheer shildeg n bj chadlaa