Энэ сарын 25-нд Пёнчан хотноо Олимпийн бамбар унтран, 26-ны орой хоккейчид, цаначид, уран гулгагчид, бобслеист, фристайлист тамирчдыг багтаасан Оросын дуулиант төлөөлөгчид Эх орон руугаа нисцгээсэн байна.
Тэднийг буцаж ирэх тухай мэдээлэл янз бүрийн эх сурвалжаар хүчтэй тархан, Москвагийн цагаар 18.00 цагт газардана гэсэн тул тогтсон цаг болоход нисэх буудлын терминал пиг дүүрсэн байв.

Тусгай өмсгөл бүхий “угтагчид”, камер фотоаппарат бүхий сэтгүүлчдээс гадна тамирчдын зургийг дүрсэлсэн футболк өмссөн сургуулийн сурагчид олноор хүрэлцэн иржээ.
.jpg)
Мөн Олимпийн аварга Алина Загитова, мөнгөн медальт Евгения Медведева нарын суралцдаг спортын сургуулийн сурагчид “Самбо-70” сургуулийн лого, бичигтэй өмсгөлөөр ижилсэн хүрч ирсэн байна.
Олимпийн баатруудаа угтан авахаар нисэх буудал дээр янз бүрийн насны олон орос иргэд хүрч иржээ. Тэд өөр өөрсдийн шүтээнээ амьдаар нь харахыг хүссэн бололтой. Өөрийн “хоккейн хайрт” Павел Дацюкийг угтан тосохоор нэгэн шүтэн бишрэгч нь Мордоваас ирсэн байна.
.jpg)
Тэнд мөн хоккейн “Улаан машин”-ыг угтахаар гартаа том ногоон зүрх барьж, тэдний өмсгөлийг өмссөн бүсгүй байх аж.

Бас нэгэн бяцхан хүү дагуулсан гурван эр хоккейчдийг тосохоор Одинцовоос нисэх буудлыг зорин иржээ.
Олимпийн тамирчдын газардах цаг 18.00 гэж байсан хэдий ч бүтэн хоёр цагаар хойшлон, хөгжөөн дэмжигчдээ чамгүй “чангалсан” бололтой. “Тамирчид 18 цагт энд бууна гэсэн болохоор нь бид 16 цаг гэхэд нисэх буудал дээр ирчихсэн байхаар тооцоолж, гэрээсээ 15 цагт гарч ирцгээсэн. Гэвч одоо болтол тэд маань ирээгүй л байна. Гэхдээ яах вэ, бүхэл бүтэн 26 жил /хоккейчид Олимпийн алт хүртсэн хугацааг хэлж буй бололтой/ хүлээж байсан юм чинь одоо жаахан хүлээчихэд болохгүй юу байх билээ” хэмээн Одинцовоос ирсэн эрчүүд өгүүлэв.

Татар үндэстэн Алина Загитоваг угтахаар Казань хотоос дэмжигчид ирсэн бөгөөд тэд “Алина! Мы тебя любим! /Алина! Бид чамд хайртай!/” гэсэн баннер урьдчилан бэлтгэсэн харагдана. Тамирчдыг ирэх хүртэл хүмүүс нэмэгдсээр байгаад хангалттай урт хэмжээний терминалын төгсгөл ч бараг харагдахаа больжээ.

Гэнэт урд эгнээнээс “Идут! Идут!” хэмээн хашгирах сонсогдон, хүлээж цөхсөн хөгжөөн дэмжигчид өөрсдийн баяр хөөрөө багтааж ядан “Россия!” хэмээн уухайллаа.

“Тэд аваргууд болон буцаж ирлээ!” гэж хаа нэгтэйгээс хөтлөгч чанга яригчаар бахдан хэлэх сонсогдов.

Дараа нь Оросын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Александр Жуков товчхон үг хэлж, араас нь албаны зарим хүмүүс үг хэллээ. Энэ үед цугларсан олон үе үе “Молодцы! Молодцы!” хэмээн хашгирч байсан учраас тэдний зарим үгс нь бараг сонсогдсонгүй.

Олимпийн баатруудаа угтан авах ёслолын ажиллагааны үеэр нэгэн өвөрмөц явдал тохиолджээ. Энэ нь , Олимпоос медаль хүртсэн цаначид болох Анна Нечаевская, Анастасия Седова нарын сэтгэлт залуус тэдэнд гэрлэх санал тавихаар хүлээж байсан явдал юм.

Албаны үгс дууссаны дараа хөтлөгч гэнэт: “энэ мөчид зөвхөн спортын хувь заяа төдийгүй, хүмүүсийн хувь тавилан шийдэгдэх гэж байна” хэмээн зарлах нь тэр. Ингээд цаначин бүсгүйчүүдийн сэтгэлт залуус өөрсдийн хайртын өмнө өвдөг сөгдөн, сэтгэлээ илэрхийлжээ.
Д.Мигаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Оросын ард түмэнд мандан бадраг
orosuud OK OK
Великий Побида
медал авахаар нь гэрлэх санал тавьдаг юмар учиртай какоё
ЦУСААРАА БЯЛХТАЛ ДОПИНГ ШАХСАН ОРОСУУД ЛУЙВРААР АЛТ АВДАГ Ш ДЭЭ, ТЭР Л ЛУЙВРААРАА ХЭДЭН ТӨМӨР ЗҮЙГЭЭД ИРЧИХЖЭЭ.
Uraa! Oros yallaa. Oros mandtugai. Molodtsi.
NHL-n oduud busad ornuudad bhgui hoino hojichihood. Suriig badruulahiimaa.
Ура.Молодцы Молодцы Россия
Орос орон Оросын ард түмэн мандан бадрах болтугай
Uneheer goe b.saan Orosiin altan medali awsan bag tamirchid ulam ih amjilt.
Huchirheg Oros ornoor baharhaj baina . Moson geer Orosiig barahgui ee gedgiig delhii harlaa .Ulam huchirhegjin mandan badrah boltugai .7
daravcg dardaij bulav ch bultaisan oros zaluus mundag baisan
ОРОСУУД Молодцы!
МОЛОДЦЫ
Гоё юм бэ? Гоё ч сайхан ч ялалтууп байлаа. Орос орон мандан бадраг.