...
...

Үлгэрийн ханхүү мэт өөрчлөгдсөн залуу

Жефф хэмээх энэ залуу хэрхэн өөрчлөгдсөн талаарх зургаа хүмүүстэй хуваалцсаны дараа олон нийтийн сүлжээний од болж чадсан байна. Энэ залуу 33 кг “хаяж” чадсан бөгөөд бараг л Диснейн үлгэрийн баатар болох дөхжээ.

Түүний өвөрмөц урттай, арчилгаа сайтай үс хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг бололтой, энэ сэдвээр бичсэн сэтгэгдлүүд их харагдаж байна.

Жефф өмнө нь өөрийн бие хаанаас ихээхэн ичдэг байсан гэнэ. 23 настай байхдаа 113 кг жинтэй байсан гээд бод доо.

Тэрээр өөрийн шүтэн биширдэг Италийн жүжигчин, загвар өмсөгч Фабиотой төстэй болохын тулд гурван жилийн турш үсээ ургуулсан байна. Гэвч үс нь хэдийгээр урт болсон ч гэсэн биеийн жингээ тодорхой хэмжээгээр хасахгүй бол төдийлөн адилхан болж чадахгүй байж.

Ингээд залуу эр өөрийн эрүүл мэнд, гадаад төрхөнд илүүтэй анхаарахаар шийджээ. Эхлээд тэрээр идэвхтэй дасгал хөдөлгөөн, аялал зугаалгад зориулан өөртөө цаг гаргах болсон аж.

Мөн илчлэгийн хэмжээгээ багасгахын тулд эрүүл зөв хооллолтын цэс гарган мөрдсөн байна. Бас спиртийн төрлийн хэрэглээгээ хязгаарлаж эхэлжээ.

Үсийг нь шагшин сонирхсон хэрэглэгчдэд зориулан дараах зүйлийг өгүүлсэн байна: “Миний үс арчилгаа хүмүүсийг гайхашруулаад байх шиг байна. Энд ямар ч гойд зүйл байхгүй. Би долоо хоногт хоёр удаа шампуниар үсээ угаадаг, харин өдөр бүр ангижруулагч ашигладаг. Өдөрт би хэдэн удаа үсээ самнан, заримдаа боолт хэрэглэдэг. Заримдаа тэр чигээр нь унтах тохиолдол ч гарна. Магадгүй, түүний ачаар миний үс ийм өтгөн хөвсгөр болсон ч байж мэднэ” хэмээн тэрээр өгүүлсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ