...
...

Оросын уран гулгагчид Дэлхийн аваргын эхний гурван байрыг эзэллээ

Болгарын Софи хотноо үргэлжилж буй Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээний хосын төрөлд шагналын тавцанг дан орос тамирчид эзэгнэсэн байна.

Тэргүүн байранд Оросын уран гулгагч Дарья Павлюченко, Денис Ходыкин нар богино болон чөлөөт үзүүлбэрүүдийн нийлбэрээр шүүгчдээс 180,53 оноо авч орсон аж.

Харин Полина Костюкович, Дмитрий Ялин нар 167,99 үзүүлэлтээр мөнгөн медаль хүртсэн бол Анастасия Мишина, Александр Галямов нар 167,24 оноогоор хүрэл медалийн эзэд болжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ