Даваа гаригийн орой С1 телевизээр цацагддаг “Цензургүй яриа” нэвтрүүлэг ээлжит шуугианаа үүсгэв. Энэ удаагийн ярилцлагад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар зочноор оролцсон юм. Түүний яриан дотроос шүүхтэй холбогдуулан өгүүлсэн хэсэг нь олон нийтийн анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Эрхэм гишүүн өөрөө хуульч мэргэжилтэй учраас энэ талаар ярихад онол, мэдлэг дутахааргүй гэж болно.
Тэрээр “Сүүлийн 28 жил шүүхэд өөрчлөлт ороогүй. Энийг өөрчлөхгүй бол улс хөгжихгүй” гэсэн санаа нь хүмүүст ихээхэн таалагдаж, дэмжиж байгаа нь илт. Харин :Анхан шатны шүүх: $50 000, Давж заалдах шатны шүүх: $100 000, Хяналтын шатны шүүх: $200 000 авлига авдаг” хэмээн харсан үзсэн мэт, эсвэл барин тавин тодорхой тоо баримттай дурдаж байсан нь энэ талаар нэлээн мэдээлэлтэй мэт санагдахаар. Өөрөө шүүхэд авлига өгч авалцаж байсан, эсвэл тийм үйлдэл гаргасан ойр дотны хүн байгаа юм болов уу гэх сэтгэгдлийг зарим хүмүүст төрүүлээд амжжээ.
Ингэж Монголын шүүхийн тодорхой “ханш”-ийг зүгээр нэг энгийн мань мэт иргэн бус, хууль батлах дээд түвшний гишүүн эрхэм хэлсэн болохоор яавч сэтгэлийн хөөрлөөр, сонссон дуулсан хов живээ яриагүй нь мэдээж. Ийм зүйл орон даяар, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьсныхаа төлөө ямар хариуцлага хүлээхээ ч өөрөө эрхбиш мэдэж байгаа байлгүй.
Түүний ингэж ярьсанд үнэний хувь зохих хэмжээгээр байгаа гэдэгтэй санал нийлж байна. Шүүхийн шударга бус явдлын талаар бид олон жил ярьсаар ирсэн. Мөнгөтэй хүнд нэг өөр, мөнгөгүйд бас өөрөөр үйлчилдэг гэж олон нийт тэднийг харддаг.
Уг нь Үндсэн хуульд зааснаар бол, бүх хүн хууль шүүхийн өмнө ижил тэгш эрхтэй байх ёстой. Шүүх авлига авч нэг талд гарах нь Үндсэн хуулийн 16.14-т заасан "Шударга шүүхээр шүүлгүүлэх" иргэн таны эрхэнд халдаж буй гэмт хэрэг юм.
Хэдэн жилийн өмнө Норвегийн сангийн дэд сайд Бёөрнстад: “Монголд өгөх зөвлөгөө бол эхлээд шүүх, цагдаа гэх мэт институтүүдээ шударга болго” гэж байжээ.
Үнэхээр ч, ёроолгүй сав шиг шударга бус тогтолцоонд хичнээн баялаг орлоо ч тогтохгүй алга болдог аж. Иймдээ л бид өчнөөн баялгаар дүүрэн газар нутагтай, цөөхөн хүн амтай атлаа ийнхүү ядуу зүдүү, өлөн зэлмэн амьдарч байгаа биз ээ.
Хэрвээ эрхэм гишүүний ярьсан энэхүү тоо баримтууд үнэн юм бол одоо бидэнд “Шүүхийн шинэчлэл” бус, бүр “Шүүхийн хувьсгал” хэрэгтэй юм биш үү. Болдогсон бол, Шүүх, Цагдаа, АТГ гээд хүчний бүхий л байгууллагуудыг ор үндсээр нь хуу “цэвэрлэх” хэрэгтэй мэт...
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Мөнхбаясгалан нэвтрүүлгээс нэвтрүүлэгт улам задгай, үйл хөдлөл, үг хэл нь нэг л их пээдийсэн, үзэгчдийг үл ойшоосон болоод байх юм. Зочидтойгоо харилцан адилгүй харьцдаг. Хурц Хулан нарт илт зусардаж өчүүхэн болоод л, зарим нэгийг нь дээрэлхэж үгийг нь таслаад л. Буруу архагшиж байгаа юмаадаа. Гар мараа хармаандаа хийчихсэн, их л чөлөөтэй бгаагийн шинж юм байхдаа. Чөлөөтэй байх, соелгүй байх 2оо ялгахгүй.
Даана ч Том Дарга нарын Хулгай, Луйвар, Залилан, Авилгалын хэргүүд Шүүх Прокурорын шатанд очоод Гацаад байдаг учир нь ердөө , Шүүх, Прокурорынхны Авилгалын асуудал юм байна гэж Нямбаатар Гишүүны ярианаас Ойлгож авлаа. өнөө Хуульч Хулгайч 2 Найз болсоны Бодит жишээ л юм дөө