эрх чөлөөний билэгдэл болсон энэхүү ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил эвсэн нэгдэж эрч хүч, эрдэм авъяасаараа дайсанаа даран дархан цолоо мандуулан ард олноо амар жимэр аз жаргалтай болгож байгаа баатарлаг хөвгүүдийн тухай бүжгийн яруу тансаг хөдөлгөөнөөр дүрслэн харуулж байдаг билээ.
Ардын уран зохиолч, СГЗ, ТШ Б.Лхагвасүрэнгийн цомнол,
Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар,Д.Лувсаншаравын хөгжим,
Төрийн соёрхолт, УГЗ. С.Сүхбаатарын дэглэсэн энэхүү бүжгэн жүжгийн гол дүрүүдэд
Алангуа ээж-Бүжигчин МУГЖ. Ш.Одонтуяа
Бүжигчин СТА.Т.Ариунжаргал
Нар -Бүжигчин СТА. Ж.Мандухай,
Бүжигчин СТА. Л.Энхболор
Манлай 5 баатар - Бүжигчин СТА. А.Батхүү
Бүжигчин Х.Хашхүү
Бүжигчин О.Тулга
Бүжигчин Э.Ганзориг
Бүжигчин Э.Уртнасан нар тоглож байгаа бөгөөд Монгол улсын ҮУИТ-ын АЖ,ТШ,Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид, Үндэсний хөгжмийн их найрал, найрал дуучид оролцлоо,
Ерөнхий продюсер УГЗ.Г.Цоггэрэл
Уран сайхны удирдагч:УГЗ А.Цэдэн-Иш
Ерөнхий удирдаачаар СТА.Н.Буянбаатар,
Төгөлдөр хуурчаар СГЗ.Д.Нарангэрэл, Ц.Оюунчимэг
Дасгалжуулагч багшаар МУГЖ.Ш.Одонтуяа, МУГЖ.А.Даваахүү
Тайзны найруулагчаар: СТА.Д.Ганболд нар ажилласан юм
“Нарны домог” бүжгэн жүжиг нь Монголын хамгийн анхны бүжгэн жүжиг бөгөөджил бүр уламжлал болгон тоглогддог ба энэ жил 30 дахь жилийн ой болж байгаагаарай онцлог юм.
"Нарны домог" бүжгийн жүжиг маш сайхан жүжиг юм. 30 жил болсон гэхэд шинэлэг байгаа нь сэтгэлд нийцлээ. Энэ театр бүжгийн хамт олноо "Бүжгийн чуулга" гэж нэрлэх болсон нь нүдээ олжээ.