Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн хурал 2017 оны 6-р сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болж, МҮБХ-ны эрх барих дээд байгууллага болох “Их Эе”-ийн ээлжит хурлыг 2018 оны гуравдугаар сарын 24, 25-нд зохион байгуулахаар товлож байсан билээ.
Харин "Их эе" жилийн өмнө буюу 2017 оны тавдугаар сарын 28-нд хуралдаж Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сонгосон. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй өдийг хүрсэн бөгөөд жилийн өмнө хуралдсан "Их эе"-ийн шийдвэрийг бүх шатны шүүх хүчинтэй гэж үзсэн байдаг.
Гэвч өчигдөр буюу 2018 оны 3-р сарын 24-нд хуралдсан "Их Эе"-ийн YIII ээлжит хурлаар УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ төлөөлөгчдийн 98 хувийн саналаар МҮБХ-ны шинэ тэргүүнээр сонгогдсон байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Mash zov hunee songoson bn bayr hurgeya oor meregjliin oor toliin biznes erheldeg mongonii shunaltai alsiig harsan buleg hulgaichidad bohiin holboog hezeech ogch bolohgui hun bur sanaa tavih estoi
ingeed 2 tergyyntei boljee yamartaa ch nyamdorj zailj dee
Яг зөв хүнээ зөв газар нь байршуулжээ. Одоо Бат-Эрдэнэ минь наад чаддаг ажлаа л хий. Тэр УИХ энэ тэр гэж буруу дэвэхээ больж үз дээ
Даварсан,задарсан хэдэн бөхчүүдийгээ учрыг нь ол доо аварга минь. Давраад төр ард түмнээ хүндлэхгүй байгаа бөхчүүдийгээ барилдуулдаггүй хэдэн жилээр нь ч хамаагүй өнжүүлж болно биз дээ
Нямдорж гуай хурал хийе гэхэд хийхээс нь өмнө Баянмөнх Ганболд чинбат нар авчих гэж янз бүрийн муу аргаар их үзлээ. Ард түмэн буруу зөвийг ялгахтайгаа шүү.
ЗА БАТЭРДЭНЭЭ! ИХ ХУРАЛ БАЙХ ГАЗАР ЧИНЬ БИШЭЭ.