...
...

Батмөнх багш "булчин" хэрхэн нэмэх талаар зөвлөж байна

- Дасгалын дундуур бага хэмжээгээр ус ууж занших хэрэгтэй. Ингэснээр жижиг булчингууд илүү хүчтэй ажиллана.
-Усыг давталт оролт хооронд бага багаар балгаж заавал уух хэрэгтэй. Ус уух нь буруу гэж үздэг хүмүүст ус бол өөхөнд хамааралгүй.
-Оролт хооронд ачааллуулж байгаа булчинг заавал сунгаж бай. Тухайн булчингийн томролт хэлбэр үүнээс шууд хамаарна.
-Ачааны жинд биш дасгалынхаа гүйцэтгэлд илүү анхаар. Булчин жинд биш гүйцэтгэлд илүү томордог.
-Нэг булчинд олон дасгал битгий хий. 3 дасгал хангалттай. 
-Булчингийнхаа хөөлтийг битгий буулга. Хөөлт буусан л бол бэлтгэлээ дуусга.
-Нуруу гуяны булчинг илүү хүндээр хий. Эр бэлгийн дааврууд(Тестестэрон) маш их ялгардаг учир бусад булчинг хөгжихөд ихээхэн түлхэц болно.
-Түлхэх дасгалууд дээр үеийг огцом битгий түгж. Аль болох түгжихгүй буцааж буулга. Бэртэх маш өндөр магадлалтай.
-Үндсэн дасгалуудын өмнө жижиг дасгалаар тухайн булчинг халаа. 1рт бэртэлээс хамгаална. 2рт булчин мэдэрсэн учир ачаалал авах магадлал маш өндөр
-Дасгалуудаа зөв сонго. Масс, чанаржуулах, өөх шатаах гэсэн 3 улирал бий. Дасгалуудаа зөв хувиарла. Мөн системээ ч улирал бүрт нь тааруулж сонго
-Булчингаа хөрөлтөд оруулахгүйн тулд амрах хугацаагаа зөв мэдэр
-Заавал тамирчин байх албагүй ч бэлтгэлийн дараа ПОЗ барьж занш. Булчингууд сууж Семметри чанар сайжирна
-Өөхний хувь бага байх тусам булчин илүү хурдан томордог.
-Уураг нэмэлтээс илүү хоолондоо найд. Хамгийн чухал нь хооллолт
-Ямар ч үед 7 хоногт кардиог 3-4 удаа хийж занш. Ингэснээр булчин томрох магадлал өндөрсөнө.
-Их идэх бага идэхдээ чухал биш чанартай давтамж олон хоолло.
-Хөгжил дутуу булчингаа илүү хүндээр биш харин. Түлхүү хийж байх хэрэгтэй. 
-Сексийн харилцааг хэвийн хэмжээнд барь. Маш сайн кардио болдогийг сана.
-Энэ дасгал сайн уу? Муу юу? биш. Ганц дасгалд найдаж болохгүй. Бүх л дасгалууд нэгдэж нийлж байж сая нэг булчинг хөгжүүлнэ.
-Нүүрс усыг нэг дор ихээр биш бага багаар ойрхон ав. Энерги болж задрахаас биед чинь илүүдэл болж хуримтлагдах ёсгүй
-Гуя хөгжихгүйгээр өгзөг томрох боломжгүй эмэгтэй хүмүүст
-Хүн бүхэн чиний багш биш. Гол нь ямар дасгал ямар булчинд яаж орж байна түүнийгээ мэдэр. Төгс дасгалын системийг чи л өөрөө зохионо.
-Өгзгөө томруулах хүсэлтэй хүмүүс өгзөгний дөсгалынхаа дараа үндсэн суултыг хийхийг зөвлөе. Доошоо лав суух хэрэгтэй. Эхэлж ачаалал авсан булчин түрүүлж мэдрэх нь их.
-Нэмэлт тэжээл хэрэглэж байгаа бол зөв цагт зөв үедээ уух хэрэгтэй. Үгүй бол хогийн саванд хаяснаас ялгаагүй
-Хэвлийн хажуу хэсгийг хүндээр биш хөнгөнөөр эсвэл саваа эргүүлэх зарчмаар хийх хэрэгтэй. Энэ хэсэгт обликус хэмээх булчин байдаг тул хүндээр хийвэл илүү хөгжиж тайл өргөсөх боломжтой

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ