...
...

ӨНӨӨДӨР: “Чанарын соёл–Чанарын дотоод баталгаажуулалт” ХУРАЛ БОЛНО

09.00

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан “Чанарын соёл–Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор олон улсын хурлал зохион байгуулна. Хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, холбогдох албаны хүмүүс, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төсөл, их дээд сургуулиудын төлөөлөл оролцоно. Хаяг: “Туушин” зочид буудал, Соёмбо танхимд болно. Холбоо барих утас: 8811-1046

09.30

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн байранд Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны тайлангийн хурал болно. Эрчим хүчний салбарын өр авлага, ашиг алдагдал, нийт үйлдвэрлэсэн цахилгаан дулааны хэмжээ, аюулгүй найдвартай байдал, татвар шимтгэл зэргийг нэгтгэн Эрчим хүчний яам болон эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд танилцуулах юм. Холбоо барих утас: 99115624

10.00

"Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь “Хил дамнасан арилжаа хийх тухай” хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хаяг: ХХААХҮЯ-ны зүүн талд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр 2 дугаар давхарт болно. Холбоо барих утас: 9179-0101, 9989-0609

60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт-2” болзолт уралдааны талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд: МУГХУСАЗЗ, НИТХ, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагууд оролцоно. Хаяг: Нийслэлийн цагдаагийн газрын 3 давхарт /Хурлын танхим/ болно. Холбоо барих утас: 99109382

11.00

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Статистикийн газраас "Эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал'-ын талаар мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 325044, 91100461

'Оюутан цэрэг' сургалтын нээлтийн ажиллагаа “Нийслэлийн иргэний танхим”-д болно. Холбоо барих утас: 322401, 99837676 -Б.Баянмөнх

Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны тулгамдсан асуудлуудыг бүтээлч зурагт хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх нийгмийн төслийн үзэсгэлэнШангри-Ла Худалдааны Төвийн 1-р давхарт 101 дүгээр хэсэгт болно. Холбоо барих утас Э.Золзаяа 99089498

“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийг УИХ-д өргөн барина

11.30

'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МҮАН, Ногоон намын дарга нар Оюутолгойн гэрээг цуцлах үндэслэлийг танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарлалаа

MN-Мэдээллийн төвдУБТЗ ХНН-ийн удирдлагын үйл ажиллагааны талаар төмөр замчид байр сууриа илэрхийлж мэдээлэл хийнэ.

12.00

МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд “Зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн, “HORECA EXPO- 2018” зочид буудал, зоогийн газрын хангамжийн үзэсгэлэнгийн нээлт болно. Нийслэлийн Аялал жуулчлалын газар -9519373

14.00

Хангарьд ордны 14 давхарт 'Хүндэтгэлийн танхим'-д 'Нийслэлийн орон сууцны корпораци' Германы GIZ-ийн бүс нутгийн 'Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус' төслийн нэгжтэй 'Эко хотхон' төслийг хэрэгжүүлэх хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Холбоо барих утас: 88104671, 70006953

'Багшийн хөгжлийн ордон'-д болох “Давсны зохистой хэрэглээг дэмжих сургуульд суурилсан арга хэмжээ” сэдэвт сургалтын зохион байгуулагдана.

MN-Мэдээллийн төвд ЭХЭМҮТ, УГТЭ болон 'Самсунг' эрүүл мэндийн төвийн хамтран хэрэгжүүлж буй 'Зүрхнээс зүрхэнд' төслийн талаарх мэдээллийг сонирхоорой.

  • Монгол хэлний олимпиадын албан ёсны дүн, бусад мэдээллийг нийслэлийн 48-р сургууль дээр зарлана.
  • Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 'Алтан чагнуур' ёслолын арга хэмжээ болно. Холбоо барих утас 99733431, 94946544

15.00

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн докторын зэрэг хамгаалсан эрдэмтдийг танилцуулах, тэдний судалгааны ажлыг нийтийн хүртээл болгох зорилготой цуврал лекцийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цуврал лекцийн энэ удаагийн зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, хууль зүйн доктор Э.Байгал оролцож “Олон улсын хөрөнгө оруулалтын гэрээнээс үүдэх маргааны арбитрын харьяаллын эрх зүйн зохицуулалт” сэдвээр лекц уншина.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ