...
...

Д.Болд сошл хуудсаараа дамжуулан С.Идэрмаагаас уучлалт гуйлаа

“The Voice of Mongolia” шоуны "BATTLE" үргэлжилсээр байна. Өчигдрийн оролцогчид үнэхээр гал гарсан өрсөлдөгчид байсан бөгөөд, шүүгчид сонголтоо хийх гэж хувь хувьдаа багахан сандарч байлаа.

Шоуны хамгийн чанартай оролцогчдыг нэг дор багтаасан гэх шүүгч Д.Болдын хувьд өчигдөр тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм. Тухайлбал, “Universe best songs” наадмын гран-при шагналт Билгүүнээс татгалзаж Мөнхбаярыг сонгосон нь ч энэхүү шоу хэчнээн шалгуур өндөртэй, мэдрэмж шаардагдахыг харж болно.

Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал тус шоунд оролцож шүүгч Д.Болдыг сонгосон. Олны танил хүмүүсийн хүүхэд, гэр бүлийн хүмүүс нэлээд шалгарсан тус шоунд олон нийт түүнд нэлээн найдвар тавьж байсан нь мэдээж. Харин түүний өрсөлдөгч СУИС-ийн оюутан, өсөх ирээдүйтэй жүжигчин С.Идэрмаа байлаа. Гэхдээ Д.Болд Ж.Ариунжаргалыг сонгож, тэмцээнийг цааш үргэлжлүүлэх эрх олгосон юм.

Шүүгч Д.Болдын хувьд үзэсгэлэнтэй, авьяаслаг хоёр оролцогчоос сонголт хийх тун хэцүү байсан нь дамжиггүй. Мөн тэрээр өөрийн сошл хуудсаар дамжуулан С.Идэрмаагаас уучлалт гуйжээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)

Онцлох мэдээ