...
...

Жаст-ын Ш.Батхүүгийн "хамсаатнууд" баривчлагдаж эхэллээ

Монголын "саалийн үнээ" болох Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаалан их хэмжээний зээл авсан "Жаст" группийн захирал Ш.Батхүүгийн хэрэг шуугиан тариад байгаа билээ. 

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг дууриалган зурж, бараг л 3-4 удаагийн үйлдлээр гадаадаас зээл авчихсан мундаг эр! 

Тэрхүү олон сая доллар нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжин ороод, тэндээс бас хуурамч гарын үсгээр гараад явчихсан гэж байгаа. Адгийн тэнэг ч үнэмшихээргүй ийм үлгэр л яригдсаар удаж байгаа билээ. 

Тэгвэл энэ марзан хэрэгтэй холбогдуулан эрх мэдэлтнүүд одооноос жаахан эрчимтэй хөдөлж эхлэв бололтой. 

Өнгөрөгч амралтын өдрөөр  Эрдэнэт үйлдвэрийн худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбатыг сэжигтнээр татан саатуулсан бол өнгөрөх шөнө мөн тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг АТГ гэрээс нь баривчлан саатуулсан аж. Тэд тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн тушаалаар зээлийн гэрээнд оролцсон хүмүүс юм байх, өөрөөр хэлбэл, тэдний гараар "могой" бариулсан бололтой. 

Ямартай ч, Эрдэнэт үйлдвэрийн хэлтсийн дарга нарыг "намнаад" эхэлчихэж! Нөгөө том "акулууд" нь хэзээ баривчлагдах юм бол?... 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • ganzorigiig hezee horih ve

  • Хүүхэд ч үнэмшимгүй энэ инээдмийн сценарийг одоо хуулийнхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гагцхүү дээрээс нь дарамтлаад юу ч хийж чадахгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой. Гэх дээ хийсэн л бол баригдах нь дамжиггүй юм. Өмнөд Солонгос 2- ч ерөнхийлөгч өө бариад тас хийчихлээ. Манайх ч хулгай үүрлэсэн газар орон болж дууслаа. Акулууд нь төрөөс ичин зовохгүй ард түмнээ лоромжилж иднэ. Жижиг жахраахайнууд нь улс гүрэн дамжин цүнх сав ухна. "ХУЛГАЙЧ ТӨРИЙН ХУЛГАЙЧ" гэхээс өөр юу гэх вэ дээ. ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ

  • hurdan humuusee bariachee naad humuus chni ugsen huibaldaanaa hiigeed bna shuu de zobhon bathuu bugdiini uureheer tohirchhood bna shuu de arai udaan bnaa bayr ganzorig ochirhuu zereg nobshnuudiig tsag aldalgui bariachee engiin irgen iim heregt orootsoldson bol ehner huuhediini hurtel baridag biz de yasan archaagui humuus be deereesni naad bathuugee sain harahgui bol hor ogchhno do odiid ogchihson baihad ugui geh gazargui shuu

  • Olon ulsiin arbitriin shuuh togtoochihson bolood l Mongol uls tuluh yostoi bolchihood bgaam.Tiimees Ganzorig Sugar 2 pihluug 461 ruu achij avaachaad Hurtsiin argaar eruudej bgaad heluul uneniig

  • Одоо тёр цэвэрлэгдэж эхлэх нь дээ ард тумэн итгэл алдарч байлаа

  • Тамгаа жорлондоо орохдоо ч авч явдаг л байж таараа. Энэ үлгэрт 3 настай хүүхэд 90 чавганц ч үнэмшиж унтахгүй дээ атг-н ах нар аа! Хамсаатангууд нь гарч ирнэ дээ. Залуучууд энэ хулгайч нараас ч нэг болж байна даа. 50 -с дээш насны хижээл бүдүүн шар хувалзнууд байгаа даа .

  • Ter psda Ganzorigiig khyy Temyylentei ni barij khorioch, khulgai khiisen mongoro khyykhdee gishyyn bolgochikhson ovoo setgedeg pikluu ve? Khanbyrgedei delgyyr genet yagad 10 davkhar bolsnii ni shalga! Khulgaich nar tomrood bkhaar bid nar t1 yum bna l daa! Ganzorigiin Temyylengiim biznes gej yu bnaa? Lalaruudiig bariad khoriod bykh omchii ni khuraa!

  • tamga baidag biz dee.. ///////

  • Medrel muutai teneg esbel galzuu soliotoi hvn l erdentiig huuramch gariin vsgeer baritsaand tabisan vlgert itgen de hvn yum zarj blon uls ornoo zardaggui bhgui yu

  • Gariin useg ch yahav gehed tamga temdeggui bol huchingui tegeheer yamar 1 yum baij l taaraa...

Онцлох мэдээ