2017 оны есдүгээр сард Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийхдээ залилан мэхлэх хэрэг үйлдсэн олон улсын гэмт хэрэгтэнд 11 жил хорих ял оноосон билээ.
Мохаммед Ибрахим Мунши өөрийн гэмт үйл ажиллагаагаа дэлхийн олон улс оронд явуулсан байна. Уул уурхайн хөрөнгө оруулалттай холбоотой залилан хийсэн түүнд Монголын шүүх багагүй хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд ихээхэн хэмжээний торгууль төлүүлэх шийдвэр мөн гаргасан юм.
Монголын прокурор, цагдаагийнхан хоёр жилийн турш мөрдлөг шалгалт явуулжээ.

“Моннис интернэшнл” компани 2015 онд түүний эсрэг нэхэмжлэл гаргасан. Пакистанаас гаралтай, Австрали, Их Британийн иргэн Мохаммед Ибрахим Мунши ийм төрлийн гэмт хэргийг зөвхөн Монголд төдийгүй, Малайзад мөн үйлдсэн байна. Тэрээр хэд хэдэн компанид нийтдээ нэг тэрбум долларын хохирол учруулсан аж.
Түүний залилан хийдэг арга техник иймэрхүү байжээ: Мохаммед гадаадын хөрөнгө оруулагчдын дундын зуучлагч маягаар ажилладаг байж. Тэрээр уул уурхайн компаниуд болон хөрөнгө оруулагчдад олон улсын бирж дээр хувьцааг нь гаргаж өгнө хэмээн амладаг байсан бөгөөд Монголын уул уурхайн олборлолтод хөрөнгө оруулангаа зах зээл дээрх хувьцааны үнийг нь өсгөж өгнө гэж итгүүлдэг байсан гэнэ. Иймэрхүү маягаар уул уурхайн компаниуд болон тэдний хөрөнгө оруулагчдаас мөнгө авсан атлаа амлалтаа биелүүлж чадсангүй.

Саяхан Малайзын засгийн газрын тэтгэврийн сангаас 4 тэрбум ренгит ул мөргүй алга болжээ. Энд мөн түүний гар оролцсон байна.
Энэхүү гэмт этгээд Gobi Coal болон Energy компанийн дансанд 180 гаруй сая доллар цуглуулж чадсан бөгөөд тэрхүү компани нь Британийн Виржинийн арлууд дээр бүртгэлтэй юм байна.
Монголын Дээд шүүх өнгөрсөн сард түүний 11 жилийн хорих ялыг техникийн шалтгаанаар 7 жил болгон бууруулсан аж.
Муншигийн хугацаанаасаа өмнө суллагдах цорын ганц найдвар нь олон улсын арбитрын шүүх бөгөөд өргөдөл гарган, асуудлыг авч хэлэлцүүлэхэд нэлээн хэдэн сарын хугацаа шаардагдах юм.

Нөгөө нэг хувилбар нь, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд шүүхийн шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах явдал хэмээн Их Британийн өдөр тутмын The Guardian сонинд өгүүлжээ.
Муншигийн хүү Ариф эцэг нь хатуу чанга өвөл болдог Монгол улсад тийм урт хугацааны шоронгийн аяыг даахгүй хэмээн санаа зовниж буйгаа уг сонинд дурдсан байна. Мунши эмнэлэгт үе үе хэвтдэг бөгөөд түүнд зайлшгүй хэрэг болдог эм хэрэгсэл нь байсхийгээд дуусчихдаг тухай тэнд мөн гомдолложээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Монниссийн Чука энэ хүний 30гаран тэрбумыг хөрөнгө оруулаач гэж аваад дараа мөнгийг нь өгөхгүйн тулд залилан энэ гэж зохиогоод шүүгчидтэй хамтарч энэ хүнийг шоронд хийсэн Эсрэгээрээ Чукааг Шүүгч нартай нь хамт шалгах хэрэгтэй
Гадныхныг битгий хэл, монголчуудыг гүтгээд дээрэмддэгиинх нь жишээ бол Анодын Даваа, Жастын Батхүү гээд их олон хүн бий дээ,хэрэг хуучирдаггүй гэдэг хэзээ нэгэн цагт үнэн ялж, хэлмэгдсэн хөөрхий хүмүүс нас нь хүрвэл нулимас унагах бий.
zuv muu hulgaichiig sain hori, dotoodiin iim hulgaich naraa mun barij horimoor baina.
мөнгийг нь төсөвт хураагаад явуул
hohi ni mongoliin shorond uheerei
Ene hunii talaar yostoi hudlaa bichsen bna . Monnisiin Chuka odoo bolimoor yumaa . Hunii amidralaar toglood hanahgui baij deerees ni hudlaa niitleld mungu tulj bhaa bolioch . Yostoi ichij amidarmaar hun chini Monnisiin Chukaa bhgui yu !!! Ene hun chini Mongold hurungu oruulj irsniihee mun Mongol humuusiig hoolloj tsalintai , ajil turultei bsniihaa tuluusund shorond orson shdee . Ene hunii kompaniig ni bulaahiin tuld iim muuhai zuil hiij bna . Gobi Coal-n buh ajilchid dotor ni yu bolj bgaag mun ene huniig helmegdej bgaag bugd medne . 1 nartai udur sullagdah baih .
мнглд хулгайч мундаагүйээ.дотоодын хэдээ тоолж дийлхгүй бхад хажугаар н эн бс юучивдэ. эн этгэдийг дуту шалгасн юмшигэ.заавал ,бүр заавлшү мнгл авгай гээд зардл н дийлдэхгүй 1 сэгсгэр юм бх ёстйдо.
Хулгайч,луйварчид их зальтай байх юм. Шоронд орохоор л бие өвдчинө. Элбэгдорж байсан бол гаргаад явуусандаг. Энэ нөхөр чинь Англи,Австралын иргэн гэж байна шүү.