...
...

Дуучин Д.Болд дууны сонголтоосоо болж сайн оролцогчдоо алдсаар байгаа юу?

“The Voice of Mongolia” шоуны халз тулаан тун халуухнаар үргэлжилж байгаа билээ. Шүүгчид өөрсдийн сонгосон оролцогчдоо хооронд нь өрсөлдүүлж аль нэгийг нь авч үлдэх ёстой энэхүү шатанд дуучин Д.Болдод үзэгчдийн урам нэлээд хугарчээ.

Учир нь түүнийг сайн оролцогчдоо хооронд нь өрсөлдүүлж, дууны сонголт нь тааруухан байна гэх зэргээр шүүмжлэх хүмүүс дугаар бүрт нэмэгдсээр байгаа юм. Шүүгчид тэнцэж үлдсэн оролцогчдоо улам сайжруулж, гэрэлтүүлэх ёстой атал түүний дууны сонголтоос болж сайн оролцогчид хасагдсаар байгаад харамсаж байна хэмээжээ.

Тухайлбал, өчигдөр буюу энэ сарын 8-нд болсон үзүүлбэрт Одмандах, Жаргал нарт сонгосон “Pussycat Dolls” хамтлагийн “Beep” дуу хамгийн тохиромжгүй нь байсан хэмээн олон нийт дүгнэж байна. Магадгүй оролцогчдоо илүү сайн мэдэрч, ойлгосон бол арай дээр сонголт хийж болох байлаа хэмээцгээжээ.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ