...
...

Д.Мурат, Б.Бахытгүл нарын хэн нь ялах бол...

Монголын зарим нэгэн улстөрчидтэй холбоотой баривчилгаа, байцаалт сүүлийн өдрүүдэд  нэлээн шуугиантай өрнөсөөр байгаа билээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал хууль эрхзүйн хувьд мухардмал байдалд орсон тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж мэдэгдэж байсан. 

Тэгвэл УИХ-ын бас нэгэн гишүүн хууль шүүхээр хэргээ шийдүүлэх гэж буй талаар эрхэм сайд өгүүлжээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны  хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:  "Гишүүд энд зэрэгцэж суучихаад хэрэггүй зүйл яриад байх шаардлагагүй.  Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулийн асуудалд "хийдэл" үүсчихээд байгаа учраас хуулиа ойлгомжтой болгох нөхцөл үүссэн. Дахин нэг гишүүн яллагдагчаар татагдсан асуудал хуулийн байгууллага дээр байна. Энэ асуудал ч орж ирэхийг үгүйсгэхгүй" хэмээн ундууцан хэлсэн байна.

Тэрхүү гишүүн нь хэдэн сарын өмнө бас л хүүхэн шуухантай орооцолдсон хэргээр яригдаж байсан Д.Мурат бололтой. 

Баян-Өлгий аймгаас сонгогдож, ард түмнээ төлөөлөн төрийн сэнтийд суугаа эрхэм гишүүн Д.Мурат хормой хотны явдалд орооцолдож, соошл орчинг шуугиулаад амжсан. Тэрээр аймгийнхаа төрийн албанд ажилладаг Б.Бахытгүл хэмээх бүсгүйд удаа дараа бэлгийн дарамт үзүүлж, хэл амаар доромжилж байсан тухай бүсгүй мэдэгдсэн байдаг. 

Түүний тэрхүү үйлдлийг  олон нийтэд мэдээлнэ хэмээсний төлөө хохирогч гэгдээд буй эмэгтэйг эрхэм гишүүн хэл амаар доромжлон, бүр хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан гэж яригдаж байсан. Тэгвэл энэ хоёрын хэрүүлийн асуудал мөдхөн нэг тийшээ шийдэгдэх бололтой. Хуулийн өмнө хэн бүхэн тэгш эрхтэй байдаг учраас шударга шүүхээр буруутай эзнийг тогтоон арга хэмжээ авах биз ээ хэмээн найднам...

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ