...
...

Авлигатай тэмцэх чиглэлээр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ЗАРЛИГ гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч, энэ аюул бодитоор оршиж байгаа зэрэг үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарлалаа” гээд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн төлөөллүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих, авлигаас татгалзах үзлийг түгээн дэлгэрүүлэх ажилд нь амжилт хүслээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН 2018 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НИЙ ӨДӨР ГАРГАСАН 38 ДУГААР ЗАРЛИГ:

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувийн ашиг хонжоо олоход ашигладаг, ашиг сонирхлоор холбогдсон этгээддээ давуу байдал олгодог, иргэн, хуулийн этгээд нь хууль ёсны эрх, ашгаа хамгаалахаас илүүтэй хууль бус давуу байдлыг олж авах эрмэлзэлд хөтлөгдөх болсон зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал бодитоор орших болсныг онцлон,

Авлига, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээр анхаарч нэгдэх, аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэх, хууль бус хүсэлт, шаардлагыг үл зөвшөөрөх ухамсар, соёл, хандлагыг нийгмийн бүхий л түвшинд дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байгааг зөвшөөрч,

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж илчилсэн мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах зэрэг асуудалд тусгайлан анхаарч, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ёстойг тэмдэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласугай.

“Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил”-ийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй:

a) Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын  гэмт  хэргийг   хянан   шийдвэрлэх   ажиллагаанд  оролцож   байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах;

       б) Эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт             хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн                      баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх;

     в) Шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох.

Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (20)
  • Ганцхан жил тэмцэнэ. Ганц жил хамгаална. Ойлгосонгүй.

  • Монголийн дайсан ямар олон байна аа .Ард түмэн ганц

  • Нэхээгүй байхад авилгал өгсөн, нэхээд авилгал авсан хоёрын хэн нь цэвэр үлдэх вэ? Хэнийг хууль хамгаалах вэ? Энэ зарлиг нөгөө Зөрчлийн хуультайгаа ЗӨРЧИЛДӨӨД байгаа юм биш үү? Зөрчлийн хууль дээр чинь буланд шээсэн хүний зургийг би дарчихаад олон нийтэд тараавал зөвшөөрөлгүй зураг дарсан хэргээр би хариуцлага хүлээн жишээтэй юм шүү дээ? Энэ зарлиг нь зураг дарсан надад ашгаа өгөх хэрэг үү?...

  • Женко до яамуу толгой нь шар чавганц хоорхийсдоо монгол тор яачваа

  • Зика ичихгуй бнуу хэнд гардууьж бгаан кккк

  • Энэ чавгаагаар тор тутаа юу женко дутжилдээ

  • Энэ авгай болиосой өөрөө авлигал авман гээ биз дээ яаж шоудаж байсанаас мартчихсан юм байхдаа төрд ажиллаад байртай болсон уу хэдэн хөгшдийн толгойг эргүүлж юу.хийсэн юм бэ? Хүн болгон авилгал авсаныг мэддэг шүүгээ Шударга байгаач Ичиж үхээсэй

  • ТОМ АЛХАМ ШҮҮ, АМЖИЛТ

  • Авсан авлигачин нь шийтгэдэг өгснийг нь шийтгэдэггүй болчихвол их л зүйл эвэндээ орох байлтай

  • Hamgiin tom hulgaichaa erinhiilugch bolgochood avilgatai temtsene gej surjigneed tarhinii turaald orson ard tumen

  • Бас Хургуй тэнгэрийн дуу их гэдэг байхаа ха ха ха

  • ХУРГУЙ ТЭНГЭРИЙН ДУУ ШИГ Л НЭГ Л ИХ ДУУЛИАН .....УР ДУН БАЙХГУЙ Л БАЙГААД БАЙНА ДААА......ТЭНГЭРИЙН ДУУУ ГЭЖ

  • Avilgalaas tatgalzah ni tuhain ajiltnii huviin uhamsar zan chanar, avilgaliig ilchleh ni mongol hun buhnii uureg. Ashiglah mehanizm ni hondlongiin bolood deed shatnii hyanalt +UILCHLUULEGCH. Hondlongiin hyanalt ni hamtran ajillagsad. Ooriin bolon ur huuhdiinhee ireeduig boddog, eh orondoo hairtai Jinhene Mongol irgen avilgal avahgui, avilgal avagchtai evlerehgui, ilchlehees aihgui.

  • Baasand garduulj ugdug ni yaj baigaa yum. ATG uguhgui yasan yum be?

  • ЗАААА БОЛИООООО..... ЗАА ХЭРЭГГҮЙЭЭЭЭЭ.... ЭНЭ БААСАН ЧИНЬ ХӨНДӨЛНГИЙН ХЯНАЛТ ТАВИХ Л ҮҮРЭГТЭЙ ХҮН. ӨӨРӨӨ АВЛИГА ШАНТААЖААР ОЛНЫ ТАНИЛ БОЛСОН ХҮНИЙГ БҮХЭЛ БҮТЭН БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛҮҮЛДЭГ ЗИКА БАС ҮНЭХЭЭР ТЭНЭГ ХҮН БАЙНА ШҮҮ.... ХУЛИА БАРИАД, БОДИТООР АЛБАЖУУЛЖ ЯВАХ ЁСТОЙ Ш ДЭ...

  • Баасан чинь бас л авилга шантаажаар хөлжсөн авгай шүү дээ. Ингэж шоудахгүй авилга авсан хүнийг шийтгэдэг өгсөн хүнийг өөрөө илчилсэн тохиолдолд өршөөдөг хуулийн өөрчлөлт оруулбал аяндаа энэ байдал арилна шүү дээ . Ингэхийг хүсэхгүй байгаад л учир нь байгаам даа

  • зарлиг гаргаад тэрийг нь Баасанд өгдөг нь яаж бгаа юм. Засгийн газарт зөвлөсүгэй. бусдад уриалсугай гэж бгаа юм биш үү. Баасан энд ямар хамаатайг огт ойлгосонгүй

  • Баасандаа таарсан ерөнхийлөгч юм уудаа

  • Battulga arai dorligjab bilegtiig tabixgvi bailgvi dee.bvgd elbegdorjid vgvi gj xelj chadaxgvi xvmvvs shd

  • Баасан эгчийг АТГ н даргаар тавиач тэгвэл манай улс маш хурдан олон улсын жишигт хүрч магадгүй.Өөр өөдтөй хүн харагдахгүй л байна.Юу нь Дорлигжав, Билэгт бэ?

Онцлох мэдээ