Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүүлийн 10 гаруй жил завсарласан гаднын түнш байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан. Тэрбээр энэ үеэрээ Монголын дээд боловсролын салбар ичмээр төвшинд байгааг онцолсон. Тодруулбал, тэрбээр “Монголын дээд боловсролын байдлыг гаднын улс орнуудад хэлэхээс санаа зовмоор төвшинд байгаа. Тиймээс бид чанар, магадлал итгэмжлэлийн тал дээр бодлогын шинэчлэл хийх зайлшгүй хийх шаардлагатай байгаа. Дээд боловсролын чанарыг өөр төвшинд гаргахгүй, цаашид энэ хэмжээний ажиллаад байх юм бол үнэхээрийн харамсалтай байгааг нуухгүйгээр та бүхэндээ ил тод хэлж байна” хэмээн онцолсон юм. Тэгвэл тэр хэлсэндээ хүрч, дээд боловсролын чанарыг сайжруулах анхны ажлаа хийж эхэллээ.
Тодотговол, 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоов. Түүний энэ шийдвэрийг хоёр гараа өргөн дэмжье. Ямартай ч тэр чанаргүй түм буман сургуулийн чадваргүй мянга мянган төгсөгчдийн тоог багаар ч гэсэн цөөлөх чухал шийдвэр гаргалаа. Ерөнхийдөө энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг энд тодотгох нь зүйтэй болов уу. Босго оноог 480 болгож нэмснээр өмнө нь их, дээд сургуульд элсч байсан нийт хүүхдүүдийн 18 хувь нь хасагдаж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэх хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн БСШУСЯ-наас тооцоолсон байна. Залуучуудын ажилгүйдлийн төвшин улсын дунджаас хоёр дахин өндөр байгаа энэ үед үнэхээр л түүний шийдвэр нүдээ оллоо гэхээс яах вэ.
Босго оноо 480 болохоос өмнө их, дээд сургуульд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноо 400 байсан. Нэг ёсондоо тухайн хичээлийн даалгаврын 50 хувийг нь гүйцэтгэж, дүнгээр бол “F” авч чадвал, аль ч их дээд сургуульд элсэх “тасалбар”-аа захиалдаг байлаа. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Их дээд сургуулийн төгсөгчдийг улам чанаржуулъя гэвэл 480 байтугай, түүнээс дээш оноогоор босго оноог тогтоох нь зүйтэй санагдана.
Дээд боловсролын салбарт өөрчлөлт хийсэн түүний бас нэг чухал шийдвэр
Тэрбээр нэг талдаа чанартай боловсролын төлөө хатуурхсан ч эргээд сургалтын зээлийн нөхцөлийг хөнгөлж чадлаа. Ц.Цогзолмаа гишүүн сайдаар ирснээр дээд боловсролын салбарт гарсан нэг чухал шийдвэр бол “Оюутны хөгжлийн зээл” хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө шаардахгүй болов.
Тодруулбал, 2018 оны хоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанаар таван хувийн хүүтэй байсан “Оюутны хөгжлийн зээл”-ийн нөхцлийг ийнхүү сайжруулсан юм. Зээлийн нөхцөлийг хөнгөвчилснөөр жилдээ 35-37 мянган оюутан, суралцагч зээл авах боломж бүрдэж, “Сургалтын төлбөр” хэмээх эцэг эхийн хамгийн хүнд ачааг хөнгөлж, нурууг нь амраав. Өмнө нь сургалтын төлбөрийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байхад хамтран зээлдэгч нь тогтмол орлогогүй, давхар зээлтэй, төлбөр, орлогын харьцаа хэтэрсэн зэргээр банкны шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар 40 гаруй мянган оюутан, суралцагч зээл авч чадаагүй. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр өгөх эх үүсвэр байсан ч банкууд таван тэрбумыг л олгосон нь тун харамсалтай. Гэхдээ одоо “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар бус “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан өгнө. Ингэхдээ банктай адил өндөр шалгуур тавихгүй. Гол нь зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг олгох юм. Шинэчилсэн журмаар оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх боломжтой бөгөөд тухайн оюутан 10 сая төгрөгийн зээл авсан бол зургаан жилийн турш сар бүр 139 мянган төгрөг төлөхөөр байгаа нь дундаж орлоготой иргэний амьдралд хүнд дарамт болохгүй нь мэдээж биз ээ.
Арилжааны банкуудын хатуу эрх ашгийн өөдөөс үнэндээ түүн шиг зогсох сайд байгаагүй гэдгийг энд тодотгоё.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
О.Эрдэнэчимэг
magtya nadad surdag huuhed baihgui l dee gehdee olon hund egeejtei saihan ajil bn Tsootsoo ta ene mengen deer ajilladag gadna dotnii surguuliudaa tegtseleed haah heregtei mongol oldog gazar bish
Худлаа мэдээлэл тавихаа болиочээ!Цогцолмаа сайд Дотуур байрны зөвөлгөөн хийж тэгж ингэхээр боллоо гэдэг худлаа шүү! Тэр зөвөлгөөн нэртэй хэдэн хүмүүс өөрсөддөө яамны нэр барьж шагнал гардуулсан үйл ажиллагааг нь харсан хүмүүс байгаадаа уг нь. БСШУЯ нэг иймэрхүү л маягтай ажиллаж байгаа ш дээ.
hangalttai yarilaa odoo shine ajil hiigeechee
зөв л ажил эхлүүлсэн байна. Оноо хүрээгүй хүүхдүүдийг хувийн сургуулиуд хамах вий дээ. Энд хяналт бий юу. Анхаарах хэрэгтэй.
зөв. мэдлэггүй, ажил хийх чадваргүй дипломтан, хувийн их дээд сургуулиар бизнес хийгчдээс салах хэрэгтэй
Энэ маш зөв оноо авах гэж бүх хүүхэд зүтгэнэ маш олон давуу талтай сайдын шийдвэрийг дэмжиж байна. Дээд сургууль төгссөн мэдлэг чадваргүй маш олон хүн баыгаа
хуурамч диплом худалдаж авсан багш нэртэй луйварчингуудаа зайлуулаач ээ
ene sanaag bi ali ert l heleed bsan yum shuu dee ahiad nemeh heregtei ulsiin chanartai ehnii 5d ordog surguuliudiinha bosgo onoog 600.d hurgeh heregtei , gadaadiin shuildeg ih deed surguulid oyutnuud udur shunugui suuuj bj zowj baij ordog manaid bol bas arai hyamdhan shuu , ingej zowooj huls huchiig ni shawhaj baij tarhiig ni tsenegleh shaardlagatai yuma , TSogzolmaa saidiin sanaachlagan dor hiigdej baigaa ene ajild amjilt husey tsaashdaa bosgo onoog ulam undursguh ni zuitei ajliin amjilt husey bayrlalaa
surguuli huuhded ym zaahgui ursgalaar ni yvuulj bhad huuhded bosgo taviad bhdaa yah ve dee bagsh naraa saijruul
500 bolgoe