...
...

Модел Т.Ундармаагийн "халуухан" зургууд

Нэрт хөгжмийн зохиолч З.Түмэнжаргал агсны охин Ундармаа өдгөө дэлхийн алдарт "ELITE MODEL" агентлагт моделоор ажиллаж буй билээ. 

Т.Ундармаа буюу олон улсад Ука гэж нэрлэгддэг тэрээр өсвөр насаа Солонгост өнгөрөөж, 2006 онд Монголдоо ирэн “Мисс Монголиа” тэмцээнд тэргүүн байр эзэлж байсан юм. Түүнээс хойш Сингапурт загварын чиглэлээр ажиллаж амьдарч, сүүлд европт ажиллах болсон гэдэг. 

“Элит” агентлаг нь таван тивд хүрч, загварын ертөнцийг удирдаж байна гэж хэлж болох юм. Сүлжээ 35 агентлагтай, олон улсад гарч ажиллах замыг загвар өмсөгчдөд нээж өгч, хамрах хүрээгээ өргөжүүлэхийг санал болгодог маш алдартай дэлхийн нэлээд нэр хүнтэй агенталг аж. Далаад онд үүсгэн байгуулагдсан Элит модель агентлаг 1983 оноос "Elite Model Look" хэмээх авьяаслаг загвар зохион бүтээгч, загвар өмсөгч шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсаар иржээ. Энэхүү тэмцээнээс дэлхийн алдартай моделууд болох Синди Кроуфорд, Стефани Сеймур, Жизель Бундхэн, Алессандра Амбросио, Линда Евангелиста, Наоми Кэмпбелл, Иман, Женнифер Флавин, Эва Херзигова, Моника Беллучи, Анна Николь Смит, Анна Бэйл, Адриана Лима, Хайди Клум, Нина Агдал зэрэг төрөн гарчээ. Хэр чанартай, чансаатай агентлаг болох нь үүгээр харагдах биз ээ.

Тиймээс Т.Ундармааг манай загварын ертөнцийнхнөөс хамгийн амжилттай яваа, ирээдүйтэй модел хэмээн онцолдог. Мөн тэрээр дэлхийн алдртай ELLE, VOGUE зэрэг сэтгүүл дээр зургаа авахуулж байсан юм. Ингээд түүний халуухан зургуудаас сонирхуулъя. 

 

 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Valsiin haan gegddeg tumenjargal guai bol hyatad aavtai oros eejtei mongold tursun hun blaa. Bagad b vovka gedeg nertei bsn yum. Dusal ch mongol tsusgui hun bsn. Mongold turj ussun uchraas mongol setgeltei tiim shn hun bsn. Rushia chinagin erliiz uchir mash tsarailag. Suuld dashchoilon hiidin hajuugin baishind amidarch bhad n hajuu uruug n hulsuldug bsn altantsetseg biluu bagsh huuhen huuhdig n gargasan yum. Hanilj suusan amidarsan zuil bol bgaguie. udaagui solongos yavsan gsn. Tumenjargal guaitai adilhan yum. Eej n bol mongol huuhen aav n tiim uchirtai tuuhtei hun bgama.

  • orchin yeiin huuhenuud oorsdiin mongoor ingej yavah uu ene bikini gehed l 500 euronoos naashgui. ene huuhend yag unendee ene bikinigee avaad omsoh ch mongo baihgui sth dee hudlaa dandaa hunii mongoor gadaadad tavalzagsad. tsaani ni dandaa ene tendehiin tok iin darga nar tuunii dagaldagsad ulsiin mongoor shaagaad l end zuragaa taviad l eniin baahan mongolchuud gogo baina goe baina gej shuugiad l hoorhii doo

Онцлох мэдээ