...
...

Жүжигчин Б.Хулан “сайн нөхөр” хайж байна

Цуутай хүүхэн хуримгүй гэдэг. Топ модел Одгэрэл, Дуучин Сарантуяа гээд нэрлээд байвал манайд ганц биеэр хорвоог туулахаар сэтгэл шуудсан бүсгүйчүүд олон бий. Эр хүнгүй амьдрал утгагүй гэх зарим эмэгтэйчүүдийн үгэн мөндрийг сөрж яваа тэднээр бахархмаар ч юм шиг. Ер нь тэгээд зөв хүнээ олоогүй бол амьдралд яарах хэрэггүй гэдэг дээ.

Энэ үгийг жүжигчин Б.Хулан хэрэгжүүлж яваа бололтой. Хоёр ч амьдрал зохиогоод үзчихсэн кино урлагийн нэртэй, зүстэй бүсгүйн хувийн амьдрал л санаснаар болсонгүй. Өөрөөсөө 12 насаар ах нөхрийн хайр, халамжинд умбаж явсан цаг саяхан ч мөн л хоёр тийшээ болсон. Одоо тэрээр хүү, охины хамт ээжтэйгээ амьдарч байгаа гэнэ.

“Учиртай урилга” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тэрээр “Ах байлаа гээд халамжтай байна гэж байхгүй байх аа” гэсэн нь олон хүнд нэгийг бодогдуулав. Мөн тэрээр заавал эмэгтэй нь л хамаг юм аа хийх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээг таашаадаггүй, яагаад хамтдаа хийж болдоггүй юм бэ гэх зэргээр сэтгэлээ уудлан ярьжээ. Мөн тэрээр хөтлөгчийн “сайхан залуу, сайн залуу хоёрын алийг сонгох вэ” гэсэн асуултад “би сайныг нь сонгоно” хэмээсэн юм. Тэгэхээр царайлаг жүжигчин бүсгүй маань сайн хүнтэй учиртлаа амьдрал зохиохгүйгээр шийдсэн бололтой.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)

Онцлох мэдээ