...
...

Оюутолгойн гэрээ зогсчихвол бид "цэнгэлийн манлайд" хүрэх үү...

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эхлүүлэх үед ерөнхий сайд /ЕС/ байсан С.Баяр, Сангийн сайд байсан С.Баярцогт болон түүний “хамсаатнууд”, мөн Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг үзэглэсэн ЕС асан Ч.Сайханбилэг нарыг хорьж аваад, хотлоороо нэг санаа нь амрах шиг болов. Тэгээд болоогүй, зүгээр ч нэг хорих хангалтгүй санагдаж байгаа бололтой, тэдэнтэй холбоотой мэдээ мэдээллийн доор: “цаазал, дүүжил, бууд...” гэх мэтийн бөөн улангассан сэтгэгдлүүд.

Уг нь эдгээр “цаазлуулах” гээд байгаа нөхдүүдийн хүчээр анх Оюутолгой төслийн гэрээ амжилттай хийгдэн, асар том хөрөнгө оруулалт орж ирсэн юм шүү дээ. Тэгээд ч 1873 оны гуравдугаар сарын 29-нд байгуулагдсан, 140 гаруй жилийн түүхтэй,  уул уурхайн хамгийн хүчирхэг компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог, 2007 онд 147 тэрбум ам.доллараар үнэлэгдэж дэлхийн шилдэг гурван уул уурхайн компанийн нэг  болж байсан Рио Тинто компани Монголыг “тоож” хөрөнгө оруулсны дараагаас олон улсын тавцан дээр Монгол улсын нэр нөлөө суга өссөн.

Одоогоор Оюутолгой компаниас 14000 монгол ажилчид цалинжин, 5000 гаруй монгол компаниуд ханган нийлүүлэгчээр ажиллаж байна. Эдгээр тооны ард хичнээн монгол хүмүүс байж болохыг тооцоод үзээрэй. Мөн Оюутолгой компанийн татварын орлого Монголын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг, түүгээр нь цалин тэтгэврээ тавьдаг гээд бод доо.

Хэрэв энэ төсөл нам зогсоход хүрвэл Монголын нийгэм-эдийн засаг тэр чигээрээ том шоконд орно. Арилжааны банкууд дампуурна. Тэгээд Монгол улс дефолт болж, Грек, Венесуэлийн араас явна. Зөвхөн Орос, Хятад хоёр хөршөө царайчлан дунд нь хавчуулагдаж, жинхэнээсээ "хаданд хавчуулагдсан халиуны зулзага" болно. Өөрөөр хэлбэл, улсаараа "чацга царайлна"... Ийм л зураглал харагдаж байна.

Оюутолгойг зогсоогоод, Рио Тинтог Монголоос хөөж гарга хэмээн орилолдоод байгаа хүмүүс цаад нарийн учрыг сайн мэдэж байгаа юу, ер нь? Зарим нь ч бүр зориуд тэгж хашгирч байж болох, хэн нэгэнд хөлслөгдсөн учраас.

Яг үнэндээ бол, одоо Оюутолгойг булаацалдсан “том зодоон” өрнөж байна. Иймэрхүү зүйлийн нарийн учрыг сайн мэдэхгүй байж,  сэтгэлийн хөөрлөөрөө “хөөж гарга, цаазал, дүүжил” гэж хашгираад байгаа хүмүүс хожим нь амаа мянгантаа барин харамсаад ч барахааргүй аймшигт байдалд орох вий!  

Бүгдээрээ бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч, эрүүлээр сэтгэцгээе. Тийм ч амархан, хүссэн болгонд олдоод байдаггүй асар том хөрөнгө оруулалт олж авсандаа олзуурхаад, үүнийгээ хөөж гаргалгүй, харин улам сайжруулаад л явах нь зүйтэй санагдана. Хөрөнгө оруулагчаа хөөж гаргалаа гээд олигтой зүйлд хүрдэггүйг “Хан ресурс”-ийн гашуун туршлагаас харж болно. Түүнийг хөөж гаргасны төлөөсөө Монгол улс хэд дахин нугалж төлөхөөр болсныг мартаагүй биз дээ...  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (29)
  • ene niitleliig bichsen nuhuriig shalgah heregtei eh oron ard tumnee dooshno hiisen utgatai yum bichij.....muu gulug chine

  • Монгол улс малтайгаа,Гок-тойгоо байсан үед хэзээ ч өлсөөгүй хэзээ ч гадаадад нэр хүнд нь унаагүй шүү.Толгой угаах санаа агуулсан өгүүлэл бна даа..Уг нь монгол улс 8мянган тонн ноолуураа эцсийн бүтээгдхүүн болгоод гаргачихвал хангалттай амиа тэжээчих юм шүү.Энэ бол Дундардаг баялаг биш унадардаг баялаг шүү дээ

  • Оюутолгой байгаагүй бол бид ямар нэг аргаар амьдрах л байсан.Хамгийн үр дүнтэй ашиглах чадахгүй бол ашиглаагүй нь дээр.Хожим сайн хүмүүс төрд гараад ашиглана биз! О ашиглахгүй байсан дээр.

  • ТИЙМЭЭ БИД ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРНЭ

  • Mongolig tooj gechihjee hutsdag haltar ve za yahav de ene ih bayalgig ni bodood toohoos do gsn yum bna l da delhiig chichruulsen ih bayalag yum shuu hoshnog dolooson muu melhiinii baas mini

  • Ихэнх тэнэгүүд яг чам шиг бодож байгаа.Оюу толгойн гэрээг яавч зогсоож болохгүй

  • Гэрээг зогсоолоо гээд Цэнгэлийн манлайд хүрэхгүй юмаа гэхэд үлдсэн Баялгаа хамгаалж авч бусадтай Эрх тэгш шударга Гэрээ хийж цааш нь явуулах нь зүй,

  • Монгол Улс тус хэлэлцээрээ цуцалснаар алдах юм огт байхгүй харин ч бүүр ашигтай байх нөхцөлтэйгээр хийх хөрөнгө оруулагчид баярлаад орчирлож хүлээж суугаа шүү, иймд хоосон захиалгат мэдээлэл цацалаа гээд нэмэр болохгүй

  • Баялгийн хараал хүрсэн байна.

  • Оюу толгойг ашиглалтанд орохын өмнөхөөс амьдрал илүү доройтсон.

  • Орж ирсэн тэр их хөрөнгө оруулалт нь тэгээд хаана бгаа юм? улс орон нь ч ард түмэн нь ч дааж давшгүй өрөнд ороод бгаа биздэ!?

  • Баялагаа ухуулаад өрөнд ороод байхад ашигтай, их амжилт гэж ярих сонирхолтой хүмүүс байна. ТЭД Оюу толгойгоос цалинждаг хүмүүс гэж ойлгохоос өөр арга алга даа. Гадны луйварчид хэнд мөнгө өгч сурталчилгаа хийлгэхээ сайн мэдэж байгаа

  • Татвараа төлж чадахгүй бол гарсан нь дээр дээ

  • hooj gargax bish gereeg ni mongoliibn tald ashigtai bhaar hiih geed l bgaa shyy dee

  • ямар ч ашиггүйг нь ард түмэн аль хэдийн мэдсэн шүү дээ толгой угаах гэсэн хэдэн нөхөд байх юмаа

  • Монголд ашиггүй гэрээг хамгаалах хэрэг байхгүй. МЭдээж энэ мөрөн нэг хүний хүсэлтээр, мөнгөөр энэ зүйлийг бичиж суугаа. Баялагаа ухуулаад өрөнд орж болохгүй.

  • Huzvaa jinhene hoshnogo dolooj tarhi ugaana gej ene dee

  • оюутолгой л хэлэх үг л дээ. зайлцгаа л гэж хэлье.

  • Оюутолгой компани монголынх биш. Оюутолгойн гэрээ зогслоо гээд монгол хоосорчихгүй, байлаа гээд баяжихгүй. Гэрээ зогсвол харийнхны гар хөлийг хутисан таатай хэрэг болно. Харин Монголын байгалийг сүйтгэсэн, говийн усны эхийг үгүй хийснийг нь төлүүлэх хэрэгтэй.

  • odoo ch iim balai ymand huurtddag mongol baihgui baihoo....MURUN moorchil bai...

  • Ашиггуй гэрээгээр баялгаа зеелгеж дуусгах сонирхол зарим хумууст байдаг бололтой

  • Харьд эх нутгаа худалдагчдаас салвал ихээхэн буянтай хэрэг болно доо. Яахаараа харийнхныг шүтдэг хэрэг вэ? Монголчууд залхуурахгүй, ажил голохгүй хийж, хийснээ хийсэн шиг хийж байж л үлдэж чадна. Солонгосын дайнд юу ч үлдээгүй, модны холтсоор хоол хийж хүн бүхэн эх орноо сэргээнэ гэсэн хүслээр шинээр бүтээн байгуулж өдий зэрэгт хүрсэн гэдгийг санаж, тэднийг дуурайх хэрэгтэй. Монголын уурхайчид ямар ч уулын үйлдвэрийг байгуулаад, ашиглаад явах чадвартай. Үүнийг хүмүүс, төрд гарсан хөлдүү толгойтнууд яагаад ойлгохгүй, үнэлэхгүй, ашиглахгүй байна вэ?

  • Хөрөнгө оруулалт гэж хэлдэг юм бэ? Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалт? Одоогоор Монголд гаднын хөрөнгө оруулалт их байгаа л гэсэн гэхдээ. Монгол улсад ашгаа өгч байгаа юм юу байна? Үүнд баримттай хариулт өгөөч гэж харийн хөрөнгө оруулалт гээчийг шүтэгчдээс асууя. Оюутолгойн эрдэнэс байрандаа үлдвэл бидний хойчийн хойчид л тбус болно доо. Эх нутгаа одоо үгүйрүүлчихээд ирээдүйгээ яах хэрэг вэ?

  • БИТГИЙ ТАРХИ УГААГААД БАЙ, ХҮРЭХ ЮМАНДАА ХҮРЧ Л ТААРНА. ДЭЭРМЭЭ ЗОГСОО.

  • Tarhi ugaahaa boli.manai ulsad yamar ch nemergui.urd n bolood l bsan yum .zailbal taarna Luivarchin kompani

  • мөрөн гэдэг бууны нохой, хөлсний бичээч болиосой. чамайг хэзээний хөлсний бичээч гэдгийг ард түмэн мэднэ шүү. улс эх орныхоо эсрэг дуугарч байхдаа ичдэггүй юм байхдаа. эх оронгүй, аав ээжгүй хүн юм уу чи...

  • Tsengeliin manlaid xvrene

  • Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээ биш, харин өндөр хүүтэй мөнгө зуучилсан дээрмийн гэрээ болсон.

  • Төсөл үргэлжлээд явнаа. Гэхдээ Риотинто юу үгүй юу гэдэг л асуудал.

Онцлох мэдээ