Монголын загварын ертөнцийн сайхан хосуудын нэг Ч.Цэнгүүн, С.Төгс нар Vlog хөтлөөд нэлээд удаж буй билээ. Өөрсдийн хийдэг ажил өдөр тутмын амьдралынхаа тухай тийм ч хаалттай байдаггүй хосууд маань энэ удаагийн Vlog дугаараа Асуулт&Хариулт сэдвээр хийжээ. Тэд өөрсдийн Инстаграмм хуудсанд ирсэнд асуултуудад чөлөөтэй хариулцгаасан байна. Ингээд уншигчдадаа хамгийн сонирхолтой, хөгжилтэй асуултад хэрхэн хариулсныг товчлон хүргэе. Үргэлжлэлийг та бүхэн видео бичлэгээс нь үзэх боломжтой.
- Хоолны дэглэм барьдаг уу. Фитнессээс өөр төрлийн спортоор хичээллэдэг үү?
Ч.Ц: Шаардлагатай тохиолдолд хоолны дэглэм барьдаг. Фитнессээс өөр спортын төрлөөр хичээллэдэггүй. Хааяа биеийн жингээ барих гэж фитнесст очдог.
С.Т: Хоолны дэглэм барьдаггүй. Үнэнээ л хэлье. Яахав хичээдэг. Түүнээс биш би өөрийгөө аймаар жин барьдаг энэ тэр гэж хэлж чадахгүй. Бас би нээх фитнессээр хичээллээд байдаггүй. Жимд хааяа явдаг. Явах хэрэгтэй болохоор. Гэхдээ дуртай биш. Харин одоо хичээллэж эхэлсэн нэг спорт байгаа. Пилатис гэдэг. Спорт гэхээсээ илүүтэй дасгал гэх юм уу. Ковэр Пилатис Бютик гээд хуудас байгаа. Иогноос арай хүнд. Тэрүүгээр хичээллэж үзэж байгаа, ер нь таалагдаж байгаа шүү.
- Хэзээ хүүхэдтэй болъё гэж төлөвлөж байгаа вэ. хэдэн хүүхэдтэй болох мөрөөдөлтэй вэ?
С.Т: Одоогоор бол дараагийн хүүхэд болоогүй ээ. Гэхдээ хэн мэдхэв дээ. Ер нь сайн хэлж мэдэхгүй юм байна аа.
Ч.Ц: Ёстой хэлж мэдэхгүй юм байна. Тэр хувь тавилангийн дагуу болох байх. Цагаан сараар лам ном ирж уншаад намайг есөн эрэгтэй хүүхэдтэй болно гэсэн.
С.Төгс: Тэгэхээр нь би бодоод байгаа ш дээ. Бид хоёр яг суух ч юм уу, үгүй ч юм уу гээд. /инээв/ Би лав есөн хүүхэд гаргаж чадахгүй ээ. Надад бол хоёр хүүхэд лимит.
- Яагаад модел болъё гэж шийдсэн бэ?
С.Төгс: Надад ирсэн асуулт юм шиг байна. Гэхдээ Цэнгүүн ч бас “Торго”-ын модел. Хүмүүс мэддэг юм уу, үгүй юм уу. Ерөнхийдөө манай Урнаа багшийн шавь. Миний хувьд багаасаа модел болъё гэсэн мөрөөдөл байгаагүй л дээ. Зүгээр бүжиг, жүжиг, загвар гээд бүх зүйл байдаг гэхээр нь “Торго”-ыг сонирхоод зуны амралтаараа очиж байсан байхгүй юу. Тэгээд оччихсон байсан чинь манай “Торго”-ын менежер, Болд дизайнер хоёр тоглолтонд орох санал тавьсан. Миний хамгийн анхны том тоглолт “Торго-2009” байсан ш дээ. Тэрүүгээрээ би маш их бахархаж явдаг л даа. Тайзан дээр гараад л тэгээд би энэ тайзнаас буухгүй гэсэн донтолт гэх юм уу адерналин ялгарсан. Тэгээд л болсон юм даа.
- Гэр бүл, аав ээж, ах дүү нараа танилцуулна уу. Мөн хаана өсөж, том болсон бэ?
С.Т: Одоо болохоор манай талын гэрийхэн гэвэл манай ээж, эмээ, дүү байдаг. өвөө маань саяхан бурхан болсон. Тэгээд охин маань байна, Цэнгүүн байна. Манай талаас гэвэл ийм л байна даа. Би Улаанбаатар хотод төрсөн. Өссөн гэвэл, Германы Мабо гээд жижигхэн хот байдаг. Ээж маань тэнд ажилладаг байсан.
Ч.Ц: Манайх болохоор аав, ээж, дүү байгаа. Ах маань тусдаа гарсан. Би Төв аймгийн Зуунмод суманд төрсөн.
- 10 жилийн дараах Төгс,Цэнгүүн хоёрын байдал?
Ч.Ц: 10 жилийн дараа гэхээр 35 настай байх юм байна. 35 настай би болохоор аймаар баян болчихсон байх байх аа. Нэлээн мөнгөжүү, бондойчихсон, гоон энэ тэр өмсчихсөн тийм хүн болчихсон байх болов уу. /Наргиа/ Ямартай ч эрүүл энх, амжилттай, сайхан л байгаасай гэж бодож байна.
С.Т: За ёстой үнэхээр бүү мэд. Одоогоос 10 жилийн өмнө надаас ингэж асуусан бол би одоогийн байдлаа хэлж мэдэхгүй байх байсан. Яагаад гэхээр би тэр үед шал өөр мэргэжлээр сурах гээд явж байсан. Ажлын шаардлагаар заавал нааш цаашаа, гадагшаа явдаг байгаасай л гэж бодож байна.
- Хэдэн настай вэ?
Ч.Ц: 25 настай.
С.Т: 26 настай.
- Гэрлэнэ гэж бодож байна уу?
Ч.Ц: Энэ асуултыг ирээдүйд нь үлдээе.
- Нэг нэгийнхээ биед орвол юу хийх вэ?
Ч.Ц: Би шууд 00 орно.
www.breakingnews.mn
ха ха ёстой мундаг Лам дээр очиж дээ, гаргах хүүдүүдийн нь хүртэл тоо ёсоор нь хэлчихдэг, Ламбугайн хэлснээс зөрвөл Алдас болно, хэлснээр нь Хүүхдүүдийн нь бүгдийн нь тоо ёсоор нь гаргах хэрэгтэй