...
...

Загвар өмсөгч Ю.Балжидмаа “экс”-ээ юуны учир санагалзав

2017 онд 20 насны төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэсэн мисс Ю.Балжидмаа NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэгт орох үеэрээ ахлах тогоочийнхоо асуултад “Найз залуутай юу?” гэх овжин асуултад “ганц бие” хэмээн хариулж орхив. Түүний энэ үг олон нийтийн дунд явдаг маш олон таамгийг худал болохыг баталсан юм.

Учир нь түүнийг охидын шүтээн Ангууч болон “News” агентлагийн захирал Г.Анархүү нартай холбох тохиолдол бишгүй байдаг билээ. Гэхдээ тэр үргэлж “бид найзууд” хэмээн үгүйсгэсээр ирсэн юм.

2015 онд “Опозит” хамтлагийн гишүүн А.Гантулгатай хайр дурлалын романс үүсгэсэн ч удалгүй хоёр тийшээ болсон. Салсан шалтгаанаа тэд насны зөрүү болон хэн хэнийх нь амьдралын зорилго өөр байснаас үүдэлтэй хэмээн тайлбарласан удаатай. А.Гантулга дуучин А.Хишигдалайтай хоёр жил орчим хамт амьдарсан гэдэг ч тийм ч хайртай байгаагүй нь Ю.Балжидмаад зориулж хийсэн дуу, үгнээс нь ажиглагддаг. Харин хээгүй, шударга зангаараа үнэлэгддэг А.Хишигдалай одоо ч А.Гантулгад хайртай гэдгээ нуудаггүй.

Репперүүд дундаа чанар, чансаагаараа нэлээд дээгүүр байр эзэлдэг А.Гантулга мисс найз бүсгүйдээ зориулж “Нээх тийм гоё байдаг даа тэ” дуунаас эхлээд хэд, хэдэн уран бүтээл зориулж хийжээ. Тэгвэл эксээ санагалзсан мисс бүсгүй өчигдөр өөрийн сошл хуудаснаа өөртөө зориулсан тэрхүү дууг оруулжээ. “Гантулгатай нийлэх гэж байгаа юм уу” гэх нэгэн фэнийнхээ асуултаад тэрээр “Андууд ш дээ” хэмээн хариулсан байна.

14 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан гэгддэг мисс Ю.Балжидмаа өмнө нь жүжигчин А.Гэрэлцэцэгийн “экс”, нийтлэлч Г.Төрмөнхийн хүү загвар өмсөгч Т.Энхтүвшинтэй үерхэж байсныг цөөн хүн мэднэ. Өөрөөр хэлбэл, Т.Энхтүвшин мисс найз бүсгүйгээ жүжигчин А.Гэрэлцэцэгээр сольсон гэх яриа байдаг юм билээ.

Хайр сэтгэлийн харилцаа нь тийм ч бүтэлтэй байдаггүй царайлаг мисс бүсгүйд эрэгтэй хүний хайр халамж үгүйлэгдэж, ийн эксээ санагалзсан ч байж мэдэх юм.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ