Шүүгч Г.Отгонбаярын багт Г.Мөнх-Эрдэнэ гэх чадварлаг залуу бий. Тэрээр өчигдөр оройны шоунд үзэгчдийн хүсэлтээр шалгарч, шоуг цааш үргэлжлүүлэх эрхээ авсан юм.
Шоуны нээлттэй эхний шатанд тэрээр "All I Want" хэмээх дууг тун сайн дуулж, шүүгчдээс нэлээн өндөр үнэлгээ авсан.
Түүний сонголт шүүгч Г.Отгонбаяр байсан нь тийм ч гайхах зүйл байсангүй. Ямартай ч түүний сонголт зөв байж финалын шатанд оролцох эрхээ авлаа. Харин түүнд гитарчин Өөжгий өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нэгэн зөвлөгөөг дамжууллаа.
Тэрээр "Войсыг үзлээ. Та нарын маш их дэмжиж байгаа Мөнх-Эрдэнийн талаар хэдэн үг хэлье. Мэдрэмж сайтай мөртлөө дуулалт нь асар буруу хүүхэд байна. Дуулалтын гол техник бол гэдсээрээ амьсгаа авч, хүчээ зөв хуваарилах явдал. Гэтэл тэр хүүхэд яг хоолой дээрээ бүх судсаа гүрэлзүүлж маш их ачаалал авч дуулж байна. Хэн нэгэн нь таньдаг бол түүнд хэлээрэй.
Зөв амьсгаа тавиул гэж. Энэ маягаар хол явахгүй. Нэг л өдөр хоолой нь таг сууна шүү" хэмээжээ.
Оролцогч Г.Мөнх-Эрдэнэд хэрвээ энэхүү мэргэжлийн хүний зөвлөгөө хүрсэн бол дараагийн шатанд илүү амжилт үзүүлэх нь дамжиггүй билээ.
Б.Баргужин
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250