“Forbes” сэтгүүл өнгөрсөн жил хамгийн өндөр ашиг орлоготой ажилласан тамирчдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейвейзер 285 сая ам.доллар олсон амжилтаар тэргүүлсэн байна. Тэрээр энэ мөнгөнийхөө 275 саяыг нь Ирландын холимог тулаанч Конор Макгрегортой хийсэн тулаанаас олсон юм. Харин Конор Макгрегор 99 сая ам.доллар олсон амжилтаар дөрөвдүгээрт бичигджээ.
2017 оны хамгийн өндөр орлоготой тамирчид /“Forbes“-ын хувилбар/
1. Флойд Мэйвезер (АНУ, бокс) – 285 сая ам.доллар
2. Лионель Месси (Аргентин, хөлбөмбөг) – 111 сая ам.доллар
3. Криштиану Роналду (Португал, хөлбөмбөг) – 108 сая ам.доллар
4. Конор МакГрегор (Ирланд, холимог тулаан) – 99 сая ам.доллар
5. Неймар (Бразил, хөлбөмбөг) – 90 сая ам.доллар
6. ЛеБрон Жеймс (АНУ, сагсанбөмбөг) – 85,5 сая ам.доллар
7. Рожер Федерер (Швейцарь, теннис) – 77,2 сая ам.доллар
8. Стефен Карри (АНУ, сагсанбөмбөг) – 76,9 сая ам.доллар
9. Мэтт Райан (АНУ, америк хөлбөмбөг) – 67,3 сая ам.доллар
10. Мэттью Стэффорд (США, америк хөлбөмбөг) – 59,5 сая ам.доллар
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250