...
...

Залуу, мөнгөгүй, тэнэг байхдаа л аял

Яагаад залуу байхдаа гэж үү? 
Яагаад гэвэл энэ үед л чамд аялах бүх зүйл байгаа. Эр зориг, цаг хугацаа,зөвхөн өөр өөртөө л зориулах мөчүүд. Мөнгөгүй залуу байх тусам тэр газартаа очоод онгоцны буудалд хоног төөрүүлсэн ч, гадаа хонох шаардлагатай болсон ч чи үнэхээр жаргалтай байна. Нүд чинь тайлагдана, харах өнцөг өөрчлөгднө, биеэ дааж сурч амьдралд хайртай болно, өөр өөрийгөө олж сурна. Мөнгөгүй залуу байхдаа аялж байгаа газрынхаа жинхэнэ амьдралыг мэдэрдэг шүү.

Яагаад мөнгөгүй байхдаа гэж үү?
Хүн мөнгө ихтэй байх тусам хэрэглээ нь ихэсдэг юм шиг. Аялагчид маань баян байх шаардлагагүй, харин мөнгөө хадгалж зөв зүйлдээ зарцуулж сурсан байх л шаардлагатай. Өдөрт хэрэглэдэг мөнгөө багасгаад, өмсөж явъя гэж бодсон өмдөө л авахаа больчих. Заавал одоо авах шаардлагатай гэж үү? Харин аялах дансандаа хийгээд л болоо. Нэг аялагч маань толгойд нь өдөрт орж ирсэн амттан идэх хүсэл болгонд үрэх гэж байсан мөнгөө дансандаа хийдэг байсан юм. Нэг жилийн дотор төсөөлснөөсөө илүү аялах мөнгөтэй болсон шүү.

Яагаад тэнэг байхдаа гэж үү?
Залуу байхдаа л хүн хамгийн эр зоригтой байдаг учраас. Хамгийн галзуу, сонирхолтой, хэний ч толгойд оромгүй зүйлсийг чи хийх тэнэг зоригтой, хүсэлтэй байх учраас, хэдхэн төгрөгтэй явсан ч гэсэн очсон газрынхаа хамгийн сайхныг нь мэдрэх учраас, мөнгө багатай байна яанаа гэсэн айдас бага байх учраас.
Хамгийн гол нь чиний харах өнцөг чинь тэр чигтээ өөрчлөгдөж, амьдралын сайн сайхныг мэдэрч сурдаг болоод цаашдын амьдралд чинь маш их нөлөөлөх учраас тэнэг байхдаа л яв.

Үүнийг л мэдэрч мэдсэн үеээс чинь чамайг унтуулдаггүй бодлууд, хамгийн сайхан зүүдүүд, дараагийн аялалын төлөвлөгөө чинь сэтгэлд чинь бууна даа

Эх сурвалж: Mongolian ALISA Travel

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ