...
...

Булганы Хутаг-Өндөрт үер бууж, хүний амь эрсэджээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр асар хүчтэй бороо орж, үер буужээ. Үерийн хохирлыг одоогоор тодорхойлоогүй бөгөөд олон айлын хашаа, байшин урсаж, мал сүрэг үерт урууджээ. Хамгийн харамсалтай нь, үерийн уршгаар 6 настай нэг хүү амиа алджээ. Үүнээс гадна нэг эмэгтэй хүн ор сураггүй болсон гэх мэдээлэл байна.

Одоогийн байдлаар нэлээд хэдэн айлын мал сүргээрээ урссанаас нэг өрхийн 400 гаруй хонь, 20 орчим үхэр үргэджээ.

Одоогийн байдлаар өндөр хүчдэл гэмтсэний улмаас эрчим хүчний сааталд оржээ. Мөн зам, даваа ихээр гэмтэж сүйдсэн тул Хөвсгөл чиглэлд зорчигсод анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

эх сурвалж arslan.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ