...
...

Сэргэлэн суманд алга болсон 2 намтай охиныг хайх ажиллагааг зогсоожээ

Энэ сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд ээж дүү нарынхаа хамтаар хонинд явж байхдаа сураггүй алга болсон 2 настай охиныг эрэн хайх ажиллагааг эцэг эхийнх нь хүсэлтээр өчигдөр 17.00 цагт зогсоожээ. Тус суманд эрлийн баг, аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн Онцгой байдлын комисс, аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн бүрэлдэхүүн болон алга болсон охины эцэг, эх, ах дүүс нутгийн иргэд эрлийн ажиллагаанд оролцсон байна. Эрлийн багийнхан 10 километрийн радиуст дотор охины байж болох бүх газраар зургаа хоногийн турш эрэл хайгуулын ажиллагааг үргэлжлүүлсэн ч ямар нэгэн ул мөр олж чадаагүй ажээ. Одоо цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна.

Охин ээж, эгч, дүү нарынхаа хамтаар явж байсан бөгөөд ээж нь дүүг нь аван уул өөд гарсан хойгуур хээр харж үлдсэн эгч нь тэр хоёрын араас охиныг үлдээн явжээ. Харин буцаад ирэхэд охин үлдсэн газраасаа сураггүй алга болсон байжээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар охины алга болсон газар нь хад чулуу, нүх ихтэй газар аж.

эх сурвалж eagle.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • эцэг эхийнх нь хүсэлтээр зогсооно гэж юу яриад байгаа юм бэ? хүүхэд нь алга болчоод байхад эрлийг зогсоож өгөөч гэдэг эцэг эх байдаг юм уу? байлаа ч гэсэн зогсоох хүсэлт өглөө гээд зогсоочиж болдог юм уу? монголын төрд монгол хүн үнэгүй болсон юм уу? цогцосыг нь ч болтугай олох хэрэгтэй биз дээ. Наадахыг чинь ажлаас хойш суусан төрийн байгууллагын шахалтаар өгч байгаа хүсэлт гэж ойлгууштай юм байна. хийдий хэнэггүй байлаа ч хүүхэд нь алга болсон байхад эрлийн ажиллагааг зогсоох хүсэлт тавдаг хэн байхав. онцгой цагдаагийн дарамт байна гэж ойлгох зохилтой.

Онцлох мэдээ