БНХАУ-ын Сычуань мужийн Хулсны баавгайг хамгаалан судлах төв, iPanda.com байгууллагаас ОХУ-д болж буй 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан хулсны баавгайн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд тус Хулсны баавгай хамгаалан судлах төвд өнгөрсөн 2017 онд төрсөн хулсны баавгайн 8 бамбарууш оролцсон байна.
Энэхүү тэмцээнд нь жуулчдыг татах нэг үзүүлбэр төдийгүй хулсны баавгайг сурталчлах зорилготой арга хэмжээ болжээ. Энэ үеэр хулсны баавгайг хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбон сурталчилж, хулсны баавгайн хөлбөмбөг гэдэг тоглоомыг iPanda.com цахим хуудсанд байрлуулснаа зарлажээ. Дашрамд сонирхуулахад, хөлбөмбөгийн "ДАШТ-2018"-ыг үзэхээр Хятадын 100 мянган жуулчин ОХУ-д аялах тооцоо гарчээ.




эх сурвалж eagle.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250