СОЧИ ХОТ ФИШТ ЦЭНГЭЛДЭХ
АВСТРАЛИ 0:2 ПЕРУ
Перугийн шигшээ багийн баруун жигүүрийн хагас хамгаалагч Андре Каррильо 18 дахь минутанд тооны харьцааг 1:0 болгож багтаа тэргүүллийг авчирлаа.
Эхний хагас ийнхүү Перугийн шигшээ багийн давамгайлалаар өндөрлөлөө.
Перугийн шигшээ багийн довтлогч Паоло Герреро 50 дахь минутад гоол оруулснаар Перу тоглолтыг 2:0-ын харьцаатайгаар тэргүүлсээр байна.
Энэ тоглолт Перугийн ялалтаар өндөрлөснөөр Австралийн шигшээ баг шөвгийн 16-д шалгарах боломжгүй боллоо. Перугийн шигшээ энэ ДАШТ-ий анхны ялалтаа авч чадсан хэдий ч 3 оноотой тэд "С" хэсгээс гарах боломжгүй болсоноор нутаг буцах болоод байна.
Бэлтгэсэн М.Тэнүүн
Эх сурвалж BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250