...
...

Баянзүрхчүүд 74 тонн хөл газрын ургамлыг хадаж устгалаа

Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, тархалтыг бууруулах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, хөл газрын ургамлыг хадаж тайрах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аян эхэлсэн билээ. Аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулан ажиллав.

Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс, албад болон 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 488 аж ахуйн нэгж байгууллагын 600 орчим хүн оролцлоо. Мөн ерөнхий боловсролын долоон сургууль, 10 их дээд сургууль, 19 цэцэрлэг, 169 СӨХ-ны төлөөлөл их цэвэрлэгээнд идэвхтэй оролцов. “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны нээлтийн их цэвэрлэгээгээр Баянзүрхчүүд  нийт 50112м2 талбайг 2879 хүний бүрэлдэхүүнтэйгээр 74 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хөл газрын ургамлыг хадаж 19 удаагийн рейсээр ачиж тээвэрлэлээ.

Мөн Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-д нь зам талбайн цэвэрлэгч болон иргэдийн бүлгийн 160 хүний бүрэлдэхүүнтэй зурган маршрутын дагуу хөл газрын ургамлыг хадаж, устгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ