...
...

“Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг угтсан “Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ. Үзэсгэлэн худалдааг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс хамтран зохион байгуулж байгаа юм.

 

“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаанд “Ундрах өв”, “Эвилзеро”, “Батмаараг ноос ноолуур”, “Боломж оч”, “Угтаалхангай”, “Хунгарьд”, “Мираж”, “Шидэт өнгө” ХХК, “Ирээдүй Монгол” ТББ зэрэг 30 гаруй байгууллага, иргэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Дашрамд мэдээлэхэд, “Баянзүрхэд үйлдвэрлэв-2018” үзэсгэлэн худалдаанаас хүнс, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний болон бэлэн хувцас, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гар урлалын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Тус үзэсгэлэн худалдаа Бөхийн өргөөний гадна талбайд энэ сарын зургааны өдрийг дуустал буюу гурав хоног үргэлжилнэ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ГЭЭД АРД ТҮМНИЙГ МӨН Ч ИХ ХУУРАХ ЮМ ДАА. ТОМ ҮЙЛДВЭРИЙГ ДАГАЖ БИЙ БОЛДОГ ЗҮЙЛИЙГ ДАНГААР НЬ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГ БҮТЭХГҮЙ ЗҮЙЛ.

Онцлох мэдээ