Үндсэн зургаан асуулга бүхий албан шаардлагыг “Ардчилсан оюутны холбоо” өнөөдрөөс төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор ирүүлэх ёстой бөгөөд энэ сарын 22-нд тус холбооноос дахин хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч жил ирэх бүр сургалтын төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдэж, эцэг, эхчүүд төдийгүй оюутан залууст дарамт учруулж байгааг энэ үеэр “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ. Тухайлбал, 2018-2019 оны хичээлийн жилд МУИС 11.900-19.200 төгрөгөөр, ШУТИС 12.000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмэгдүүлсэн байна. Мөн 2014-2017 онд төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн байдлыг “Ардчилсан оюутны холбоо”-оос судлахад МУИС хамгийн их буюу 69.6 хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн ХААИС 19.5 хувь, АШУҮИС 14.5 хувь, БХИС 80.6 хувь, СУИС 45.8 хувь, МУБИС 50.1 хувиар тус тус сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн үзүүлэлт гарсан байна.
Үүний зэрэгцээ жил бүр 15 мянган оюутан дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг төдийгүй сургалтын төлбөрийг дагаж үнэ нь нэмэгддэг байна. Мөн жил бүр их, дээд сургуулийн нэгдүгээр курст элсэгчдийг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулдаг бөгөөд үнэ, тарифын тогтсон стандартгүй байгааг ч сануулж байлаа.
Энэ мэтчилэн далд хэлбэрт шилжсэн мөнгө угаах явдлыг хянаж, шалгах, сургалтын төлбөр нэмэгдсэнээр тухайн сургуульд ямар өөрчлөлт гарч байгааг гэрчлэх цаг нь болсныг “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ. Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин огт нэмэгдээгүй төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад их, дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая байгаа нь харьцангуй үзүүлэлт гэв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19

ХАРИН Ч ХЯМДХАН СУРЖ БАЙГАА ШҮҮ
оюутнууд өөрсдөө сэхээтэн болж маналайлагч болох гэж байвал архи тамхи бэлгийн замын янз янзийн өвчин авалгүй яваач хүн шиг явцгаа нам ардчилал гэж том том ярихаа боль зүгээр хичээл дээ шамдаж их амьдралд бэлд амьдрал хатуу шүү ямар шоу биш