...
...

Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-сургалтын арга зүй сургалт хоёр өдөр үргэлжилнэ

Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-Сургалтын арга зүй” сэдэвт сургалт Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр өнөөдөр нээлтээ хийлээ. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн, цэцэрлэгийн арга зүйч 200 гаруй хүн хамрагдаж буй уг сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

Сургалтыг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Удирдлагын академи, Хүүхдийг ивээх сан, нийслэлийн түшиц цэцэрлэгүүд хамтран зохион байгуулж байна.

2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын салбарын хувьд “Сургуулийн өмнөх боловсролын салбарын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг дэмжих замаар хүүхэд бүрийг зохион байгуулалттай сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамруулж, бага насны хүүхдийг хөгжүүлэх ажлын чанарыг сайжруулах” зорилт дэвшүүлээд байгаа юм. Энэ хүрээнд тодорхой судалгааны аргачлэл, шалгуур үзүүлэлтэд суурилан сургалтын тодорхой арга боловсруулж, хэрэглэх чадварыг цэцэрлэгийн арга зүйчдэд эзэмшүүлэхэд уг сургалтын зорилго чиглэж байна.

Эдгээр сургалтуудад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа оролцож төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин болон тухайн сургалтуудын сэдэвтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, сургалтад оролцогчидод амжилт хүслээ.

“Бага насны хүүхдийн хөгжлийн онцлог-Сургалтын арга зүй” сургалтын хувьд үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Уг сургалтад хамрагдаж байгаа аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, цэцэрлэгийн арга зүйч нар сургагч багшаар бэлтгэгдэж, орон нутагтаа очоод бусад багш, арга зүйч нарт энэхүү сургалтын агуулга, арга зүйг түгээн дэлгэрүүлэх юм байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ