...
...

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO гаргах ажлын хэсэг байгуулжээ

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж, IPO хийх ажлын хэсэг байгуулагджээ. Уг ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд ахалж буй аж. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компани дээр энэ асуудлыг хариуцсан салбар нэгжийг байгуулжээ.

“Засгийн газарт ажлын явц ямар байгаа талаар цаг тухай бүрт нь танилцуулж байгаа. Хуулийн болон санхүүгийн, нөөцийн үнэлгээний аудитын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг олон улсын компанийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж, бараг дуусч байна” гэж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ярьсан юм.

Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулж дүрмийн өөрчлөлт хийх, Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх ажил бэлтгэл шатандаа явж буй аж. Олон улсын зах зээлд гаргахтай холбоотойгоор Таван толгой-Гашуунсухайт-Таван толгой-Оюутолгой-Хангимандал, Таван толгой-Цагаан дэл авто зам, Таван толгой-Гашуун сухайт-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, усан хангамжийн суваг, конвейрийн систем, Геологийн нөөцийг сэргээн тогтоох, нүүрс, угаах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил үргэлжилж байна.

УИХ-ын зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-н 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гарах, IPO хийх шийдвэр гарсан билээ.

Б.Азаа

zindaa.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ