...
...

Сөүлийн Үндэсний их сургуульд тэтгэлэгээр суралцах боломж

Ц.Жадамбаа: Би чадварлаг хүний нөөц байхын төлөө өөрөөс хамаарах бүхнээ зориулж чадах тэр эрмэлзэлийг энэ сургуулиас олж авсан

Монгол улсын хөгжил боловсрол мэдлэгтэй, хөдөлмөрч залуусаас ихээхэн хамаардаг цаг удахгүй ирнэ гэж найддаг. Монгол залуус олноороо дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад амжилттай суралцаж  өндөр боловсрол олж авч буй нь сайшаалтай. Хожмоо тэдний сурсан, мэдсэн нь манай улсын хөгжлийн замд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байдаг. Энэ ч үүднээс Мэргэжлийн боловсролыг дэмжих сангаас санаачлан сургууль танилцуулах буландаа БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуульд мэдээллийн технологи, удирдлагын ухааны магистрын зэргээр амжилттай хамгаалсан нэгэн сонирхолтой зочныг урьсан. Энэ бол Монголын мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга асан Ц.Жадамбаа юм. Монголын шилдэг боловсон хүчин, шижигнэсэн залуусын төлөөлөл болсон түүнтэй дөнгөж саяхан төгссөн сургууль болох Сөүлийн Их сургуульд тэтгэлэгээр суралцах боломжийн талаар ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Таныг Сөүлийн үндэсний их сургуулийг зорихоос өмнө Монголд хариуцлагатай алба хашиж байсныг тань мэднэ. Эндээ ажлаа хийгээд сууж байлгүй Сөүлийн их сургуулийг зорих болсон шалтгаан тань юу вэ?

-Би айлын том хүүхэд. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ЕБС төгссөн.Үндсэн мэргэжил минь хуульч. Сая Сөүлийн үндэсний Их сургууль, Инженерийн сургуулийн Мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлт чиглэлээр мэргэжил эзэмшиж төгслөө. Энэ бол миний хоёр дахь мэргэжил юм. Би ажлын гараагаа Герман улсын Ханнс Зайделийн сангийн Улс төрийн боловсролын академийн багш, эрдэм шинжилгээний ажилтанаар эхэлж байлаа. Мөн “Глобал Удирдагч Сан”-г үүсгэн байгуулж, “Глобал Удирдагч” сургалтын төв, дээд сургуулийн захирлаар ажилласан. 2008 оноос Ардчилсан намын нарийн бичгийн дарга, улс төрийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж, 2012-2016 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хуучнаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа, холбооны газрын даргаар ажилласан. Сүүлд хашсан энэ ажил маань мэдээллийн технологийн чиглэлээр сурахад нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, уг ажлын туршлагадаа үндэслэн хоёр дахь мэргэжлээ сонгон суралцсан юм.

-Таны суралцаж төгссөн Сөүлийн үндэсний их сургууль сургалтын чанар, чансаагаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Та сургуулийнхаа талаар бидэнд танилцуулаач?

-Уг сургуулийн хөгжил нь Солонгос улсын бүхий л түүхэн гол үйл явдалтай холбогддог. 1946 оны 8-р сарын 22-ны өдөр албан ёсоор өнөөдрийн Seoul National University байгуулагдсан түүхтэй. 2017 оны байдлаар Сөүлийн Үндэсний их сургууль нь дэлхийн шилдэг 100 сургуулийн 36 дугаарт, Азийн шилдэг сургуулийн 9 дүгээрт эрэмблэгдэж байна. Энэ хичээлийн жилийг манай сургууль  undergraduate students – 16,451. Graduate students and Master’s program – 8,120. Language Training Program – 4,427 оюутантай эхэлж байна. Мөн солилцооны болоод бусад бүхий л хөтөлбөрүүд стандартын дагуу хэрэгждэг. Сөүлийн Үндэсний Их сургууль нь 16 салбар сургуулиас бүрдэх бөгөөд Сөүл хотод үндсэн хоёр сургуулийн хотхон, салбар нэг нийт 3 сургуулийн хотхонтой. Нийт суралцагчдийн 98 хувь Гванак дүүрэгт байрлах сургуулийн хотхонд хичээллэх бөгөөд хотхонд суралцагчдын сурч боловсрох бүхий л орчныг бүрдүүлсэн байдаг.

-Тус сургуульд суралцсан таны туршлага залууст хэрэгтэй. Тиймээс энэ талаарх мэдээллийг илүү тодруулж асуумаар байна. Та Сөүлийн их сургуульд суралцах боломжийг хэрхэн олж авсан бэ?

-Миний хувьд Солонгос улсын засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр суралцаж төгссөн. Уг сургуульд суралцах хүсэлтэй гадаадын иргэд тэтгэлгээр суралцах хүсэлт гаргаж бүртгүүлэх боломжтой учраас та бүхэн ч мөн бүртгүүлж болно. Тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамнаас материал хүлээн авах товыг зарлана. Эхний шатны шалгаруулалт тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яаманд явагдаж, шалгарсан материал нь Солонгост дахин шалгаруулалтанд орж эцсийн хариу гарна. Нэг жилд олон улсын 20-40 оюутанг сонгож сургадаг. Тэтгэлгээр бакалавр 8, магистр 4, докторын зургаан улирлын сургалтын төлбөрийг тус, тус олгодог. Баклаврын тэтгэлэгт сарын 800.000 вон олгодог бол магист, докторт 900.000 вон өгдөг. Мөн улс руу ирж, буцах нислэгийн билетийн мөнгө, хэлний бэлтгэлийн нэг жилийн төлбөрийг өгдөг. Мөн эрүүл мэндийн даатгалыг төлдөг. Энэ мэт олон боломжуудыг олгодог юм.

-Тэтгэлгээр суралцах боломжгүй хүмүүс хэдэн төгрөгийн төлбөр төлж байж тус сургуульд суралцах боломжтой болдог юм бол?

-Салбар сургууль бүрийн төлбөр харьцангуй өөр, өөр үнэлгээтэй байдаг. Тухайлбал манай сургуулийн тухайд нэг семистрийн төлбөр 4.000.000 – 6.000.000 вон байдаг.

– Харин тэтгэлгээр суралцахаар бэлтгэж буй хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

-Журмын дагуу материалыг бүрдүүлэх ёстой бөгөөд хэлний мэдлэг хийгээд оноо дээрээ анхаарах хэрэгтэй. Мөн тэтгэлэгийн тухайд хувийн эссэ их чухал энэ хэсэг дээр маш их анхаарах хэрэгтэй. Сургуулийн зүгээс хувь хүний зорилго, ирээдүйн төлөвлөлтийг илүү анхаардаг. Иймд элсэгчид суралцах зорилго хийгээд суралцаад төгссөний дараах төлөвлөгөөгөө маш сайн төлөвлөж гаргах хэрэгтэй болов уу.

– Сургуульдаа үндсэн мэргэжлээрээ суралцаж чадахгүй буцахгүйн тулд ямар шалгуурыг давах ёстой вэ?

– Хэлний бэлтгэлд сурахдаа Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болох TOPIK-ийн 3-р шатанд тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болдог. Тэгэхээр маш их хичээж сурах шаардлагатай.

– Сөүлийн үндэсний их сургуулийн нэг онцлог бүхий л төрлийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэхэд оршдог гэж  боддог. Энэ талаар?

– Тийм шүү. Дэлхийд гарч ирсэн онцлог давуу нэг том үзүүлэлт нь энэ болов уу гэж боддог. Мөн үүнийгээ дагаад бүхий л мэргэжлийн чиглэлдээ онцгой анхаарч өнөөдрийн Солонгос улсын хөгжлийн гол суурь болон явж байгаа нь энэ сургуулийн давуу тал, чанар оршдог. Учир нь хөгшчүүдийнх нь гэлтгүй одоо үед ч иргэдийнх нь яриагаар Сөүлийн Үндэсний Их сургуульд хүүхэд нь тэнцэнэ гэдэг бол их хувь заяа хэмээн үздэг.

– Дэлхийн шилдэг сургуулийг амжилттай төгсчихлөө. Цаашид ямар ажлыг хийхээр зорьж байна. Алсын хараа хэрхэн өөрчлөгдөв?

-Хүн бүр л өөр, өөрийн гэсэн алсын хараатай байдаг байх. Анхны байсан бодол жил ирэх тусам ухаан суух, ихийг сонсож ойлгох тусам түүнийгээ даган өөрчлөгдөж байдаг. Яг түүнтэй ижилхэн миний анхны хардаг байсан өнцөг өнөөдөр магадгүй 100 хувь өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Тийм болохоор би яг энд миний алсын хараа бол энэ гэж тодорхойлж хэлэхийг хүсэхгүй байна. Учир нь мэдээллийн их хурдыг дагаад хүний амьдралын хэмнэл, өдрөөс өдөрт өөрчлөгдөж байхад нэг чиглэлд бүхнийг уялдуулана гэдэг бол харьцангуй зүйл болсон. Харин ганц зүйлд маш итгэлтэй байна. Тэр бол би маш сайн багийн гишүүн, чадварлаг хүний нөөц байхын төлөө өөрөөс хамаарах бүхнээ зориулж чадах тэр эрмэлзэлийг энэ сургуулиас олж авсан. Мөн дээрээс нь юу мэддэг вэ? Юуг мэддэггүй вэ? гэдгээ мэддэг болсон.

– Танай сургуулийг сонгож суралцахаар сонирхож буй оюутан залууст тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй хуваалцвал?

Korean Government Scholarship Program (KGSP) буюу Солонгосын Засгийн Газрын тэтгэлэг байдаг Солонгосын Их Сургуульд суралцах хүсэлтэй гадаад иргэн хүсэлт илгээж тэднээс сонгож олон улсын 20-40 оюутанд энэ боломжийг ологодог. Тэтгэмжийн хувьд -Бакалавр бол 8, магистр бол 4, доктор бол 6-н улирлын сургалтын төлбөрийг тус тус олгоно. Сарын тэтгэлэг нь бакалаврын оюутанд 800’000 вон, магистр докторын оюутанд 900’000 вон. Дээр нь хоёр талын нислэгийн билет, Хэлний бэлтгэлийн 1 жилийн төлбөр, Эрүүл мэндийн даатгал багтдаг.

Хэлний бэлтгэлд байхдаа Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болох TOPIK-ийн 3-р шатанд тэнцээгүй тохиолдолд үргэлжлүүлэн суралцах боломжгүй.

Материал хүлээн авах хугацаа нь Бакалаврын оюутан 9 дүгээр сар магистр, докторын оюутан 2 дугаар сард хүргүүлнэ. Сонгон шалгаруулалтыг тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамнаас материал хүлээн авах товыг зарлана. Эхний шатны шалгаруулалт тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яаманд явагдаж, шалгарсан материал нь Солонгост дахин шалгаруулалтанд орж эцсийн хариу гарна.

Холбогдох линк

http://www.studyinkorea.go.kr (English version) ⇒ GKS ⇒ Introduction to the projects ⇒ Korean Government Scholarship Program

2016 KGSP Guideline Download

Overseas Koreans Scholarship

Энэхүү тэтгэлэг нь Сөүлийн Үндэсний Их Сургуулийг бакалаврын сургалтад суралцах хүсэлтэй гадаад иргэн жилд 5 хүнд олгогддог. Сарын тэтгэлэг бакалаврт 800,000 вон, Хоёр талын нислэгийн билет,Хэлний бэлтгэлийн 8 сарын төлбөр, Эрүүл мэндийн даатгал багтдаг.Материал хүлээн авах хугацаа нь 3 дугаар сар.

Сонгон шалгаруулалтыг тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамнаас материал хүлээн авах товыг зарлана. Эхний шатны шалгаруулалт тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яаманд явагдаж, шалгарсан материал нь Солонгост дахин шалгаруулалтанд орж эцсийн хариу гарна.

Холбогдох линк: Overseas Koreans Foundation: http://scholarship.korean.net (Korean) 

-Сургуульд элсэн орсны дараа бүртгүүлж болох тэтгэлгүүд

SNU Global Scholarship

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн бакалаврын сургалтад суралцаж буй гадаад оюутан хүсэлтээ хүргүүлэх боломжтой жилд 80 орчим оюутанд олгогддог тэтгэмжид Сургалтын төлбөр, Сарын амжиргааны зардал, Байрны төлбөр, Хэлний бэлтгэлд хамрагдах боломж багтддаг. Материал хүлээн авах хугацаа нь бол тус сургуульд тэнцсэний дараа хандах боломжтой юм. Холбогдох хаяг: 82-2-880-2519, intlscholarship@snu.ac.kr

Glo-Harmony Scholarship

Энэхүү тэгэлэг нь Хөгжиж буй орны оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм. Тэтгэмж  нь Сургалтын төлбөр, 8 семестер, Сарын амжиргааны зардал болох 600,000 вон Материал хүлээн авах хугацаа нь нэг болон долдугаар сар Сонгон шалгаруулалттай

Холбогдох хаяг: 82-2-880-2519, intlscholarship@snu.ac.kr

Global Korea Scholarship (GKS) – Korean Government Support Program for Self-Financed Student

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн 2, 3, 4-р курсын хувийн зардлаар сурч буй оюутнууд хандах боломжтой, Нийт дүнгийн голч болон хамгийн сүүлд сурсан семестерийн дундаж нь 80-с дээш байх Тэтгэмж нь нийт 6 сая вон 12 сарын турш хувааж олгогдоно. Материал хүлээн авах хугацаа нь хоёрдугаар сар Сонгон шалгаруулалтыг Тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яамнаас материал хүлээн авах товыг зарлана. Эхний шатны шалгаруулалт тухайн орон дахь Солонгосын Элчин Сайдын Яаманд явагдаж, шалгарсан материал нь Солонгост дахин шалгаруулалтанд орж эцсийн хариу гарна.

Холбогдох линк: 02-880-2519, intlscholarship@snu.ac.kr

DAEWOONG Foundation Scholarship

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн бакалаврын сургалтад суралцаж буй гадаад оюутан  хүсэлт гаргах боломжтой тэтгэмжийн хэмжээ нь хоёр сая вон. Мөн Daewoong группэд дадлага хийх боломжтой ба төгссөний дараа тус компанид ажилд ороход давуу талтай.

Материал хүлээн авах хугацаа дөрөвдүгээр сар, холбогдох хаяг: 02-880-2519, intlscholarship@snu.ac.kr

International Student Scholarship

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн бакалаврын сургалтад суралцаж буй гадаад оюутан  хүсэлт гаргах боломжтой, Голч дүн 2,7- с дээш тэтгэмж  нь Сургуулийн шийдвэрээс хамаарч сургалтын төлбөрөөс 10% эсвэл 100%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Материал хүлээн авах хугацаа 5 болон 11 дүгээр сар Холбогдох хаяг: 880-2584, pinky8@snu.ac.kr

Доорх хаягаар орж нэмэлт мэдээлэл авна уу

http://en.snu.ac.kr/apply/info, http://oia.snu.ac.kr

-Сургуульд apply хийхэд анхаарах зүйлс юу вэ?

Журмын дагуу материалыг бүрдүүлэх ёстой бөгөөд хэлний мэдлэг хийгээд оноо дээрээ анхаарах хэрэгтэй. Мөн тэтгэлэгийн тухайд хувийн эссэ их чухал энэ хэсэг дээр маш их анхаарах хэрэгтэй. Сургуулийн зүгээс хувь хүний зорилго, ирээдүйн төлөвлөлтийг илүү анхаардаг. Иймд элсэгчид суралцах зорилго хийгээд суралцаад төгссөний дараах төлөвлөгөөгөө маш сайн төлөвлөж гаргах хэрэгтэй болов уу.

-Сургууль танилцуулах буландаа таныг дараагийн эрхэмийг урьж challenge хөтөлбөр эхлүүлнэ үү гэж хүсч байна

Сенгапур Улсын нэрт удирдагч Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийг саяхан төгссөн Бөхчулууны Энхболдыг урьж байна.

Хэрэгцээтэй мэдээлэл өгч цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

Т.Хулан, Мэргэжлийн боловсролыг дэмжих сан www.pedf.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Баяр хургэе

  • Монголын төрийн албан хаагчид, нийслэлийн захиргааны албан хаагчдад тэтгэлэг, суралцах урилга нэрээр хахууль өгч өөрсдийн Улаанбаатар хот дахь байр сууриа бэхжүүлдэг Солонгосын сургууль шүү.

Онцлох мэдээ