"Тод Каннам" гоо сайхны нэгдсэн эмнэлэгтэй хамтран долоо хоног бүрийн Лхагва гарагт ЭРҮҮЛ МЭНДИЙН БУЛАН хөтлөн хүргүүлж байхаар боллоо. Өнөөдрийн эрүүл мэндийн буланд Монголын анхны Гоо сайхны мэс заслын нэгдсэн эмнэлэг болох “Тод Каннам” эмнэлгийн “Anti-Aging Center буюу Залуужуулах эмчилгээний төв”-ийн менежер Г.Мөнх-Оргилтой хэдэн хором уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэе.
Танд өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад Залуужуулах эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болсон танд маш их баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө болон эмнэлгийнхээ талаар товч танилцуулахгүй юу?
Сайн байна уу. Намайг Г.Мөнх-Оргил гэдэг. Тод каннам Гоо сайхны нэгдсэн эмнэлэг нь тав дахь жилдээ үйл ажилгаагаа явуулж байгаа бөгөөд Anti-Aging буюу залуужуулах эмчилгээний төвийг үүсгэн байгуулагч тус төвийн дарга БНСУ-ын мэргэжлийн арьс гоо засалчКим Минэ мэргэжлийн баг хамт олон үйл ажиллагаагаа явуулж байна.
Танай эмнэлгийн Anti Aging залуужуулах эмчилгээний төвийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач.
Anti Aging залуужуулах эмчилгээний төв нь үйл ажиллагаагаа явуулж эхлээд жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү төв нь зөвхөн таны арьсний эмгэгийг тодорхойлохоос гадна таны дотоод бодисын солилцооны алдагдлыг арьс болон ерөнхий эрүүл мэндийн шинжилгээ оношлогооны үндсэн дээр эрүүлжүүлэн тэнцвэржүүлж, хооллолтын зөвлөгөө, клиник зөвлөгөө хавсрагдан хийдгээрээ бусад салонуудаас маш их давуу талтай юм.
Бодисын солилцооны алдагдлыг эрүүлжүүлэн тэнцвэржүүлнэ гэлээ. Та энэ тухайгаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Бид өвчин эмгэг болон арьсны эмгэг нүүрлэхэд маш том зүйлээс шалтгааныг нь хайж явдаг гэвч микро элементийн алдагдлаас таны биеийн эд эрхтнүүд дутмагшилтай ажиллаж эхэлдэг. Ингэснээр голлох суурь өвчнүүдийн эхлэл тавигддаг юм. Арьс саластын хувьд бол цайр, фосфор, магни, зэс гэх мэт микро элемент дутмагшилтай хүн арьсны талын эмгэгт өртөхдөө маш амархнаас гадна арьс хуурайшилт, батгашилт, арьсны өнгө алдагдах, хөгшрөлтөд өртөх магадлал туйлын их юм. Зөвхөн манай Anti Aging төвд нарийвчилсан шинжилгээ оношлогооны тусламжтайгаар таны эрүүл мэндийн байдал тэнцвэржиж үүнийгээ дагаад арьсны эмгэгүүдийг хэвийн болгох юм
Залуужуулах эмчилгээ гэж юуг хэлэх вэ?
Anti-Aging Center буюу залуужуулах эмчилгээ гэдэг нь хүний биеийн биологийн хөгшрөлтийн прецессийг удаашруулах,нас ахисан хойно амьдралын чанарыг байж болох өндөр түвшинд хүргэхээс гадна эцсийн үр дүнд хүний насжилтыг уртасгах зорилго бүхий эмчилгээний аргуудын нэгдлийг хэлнэ.
Эмчлүүлэгчдээ үзүүлж буй үйлчилгээнүүдийнхээ талаар ярьвал?
Үйлчилгээнүүдэд: Арьс гоо заслын-Арьс чангаруулах,цайруулах тариа,лазер эмчилгээ,PRP эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд орно.
Эстетик эмчилгээнд: Ус төрөгчийн эмчилгээ,карбон эмчилгээ,хар түрсний эмчилгээ,хараацайн үүр эмчилгээ гэх мэтчилэн 10 нэр төрөл бүхий эмчилгээ багтах бөгөөд эрүүлжүүлэн залуужуулах дусал тариа эмчилгээнүүд мөн багтдаг байгаа.
Бодисын солилцооны алдагдлыг тодорхойлох оношлогоонуудын талаар товчхон тайлбарлавал?
BIA буюу Bio impedance Analyzer- Биеийн цахилгаан эсэргүүцлийн оношлогоо
Тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар маш бага долгионы цахилгаан гүйдэл, гүйдэл гүйлгэж таны биологийн насжилт, эсийн гадна болон дотор усны масс, булчин болон өөхний масс, хөгшрөлтийн нас гэх мэт зүйлүүдийг маш тодорхой гаргаж ирдэг бөгөөд биеийн хамгийн үндсэн жижиг бүтэц болох эсийн эрүүл чийрэг байдлыг тодорхойлдгоороо давуу талтай юм.
Hair Tissue Heavy metal test-Үсний эдийн хорт хүнд металлын шинжилгээ
Үс бол өдөр тутмын тань амьдралын мэдээллийг хадгалж байдаг өдрийн тэмдэглэлтэй төстэй зүйл бөгөөд өөрийн биед дутагдалтай эрдэс шим тэжээлийн байдал биед хорт хүнд металл хэр их хуримтлагдаж өвчин эмгэг үүсгэгч,арьсны баланс алдагдуулагч микро элементүүдийн дутагдлыг оношлон гаргаж ирдэг шинжилгээ юм. Бид үс, хумс, арьс салст, батгашилт, хуурайшилтад зориулсан олон витамин эрдэс гаднаас ууж хэрэглэх боловч үр дүнг амсах нь туйлын магадлал багатай байдаг. Учир нь шинжилгээ оношлогоо хийлгэлгүйгээр нэмэлт хэрэглэх нь витамин эрдэсийн тэнцвэр алдагдах, илүүдэлд орох эрсдэл маш өндөр байдаг. Энэхүү Үсний эдийн оношлогоогоор та өөрт дутагдалтай байгаа эрдэс илүүдэлтэй байгаа хордлогын түвшинг тодорхойлон зөвхөн өөрт тохирсон нэмэлтүүдийг хэрэглэснээр эрүүлжин залуужуулах боломжтой юм.
DNA буюу Genetic testing Analysis- Амны хөндийн эпител буюу хучуур эсээс арчдас авах оношлогоо.
Энэхүү оношлогоо нь та бүхий л амьдралынхаа турш ганц л удаа өгөхөд танд үүсэх магадлалтай хавдарын эрсдэл болон арьс саластын эмгэг, хөгшрөлтийн явц болон насжилтийг тодорхойлж эдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх эмчилгээг маш нарийвчлалтай гаргаж ирснээр танд хөгшрөлтийн явц болон хавдараас өөрийн бие организмыг хамгаалах бүрэн боломжийг нээж өгч байгаа цор ганц дэвшилтэд шинжилгээ оношлогооны төгс арга юм.
Таны арьс болон биеийн ерөнхий эрүүл мэндээс шалтгаалан дээрх дэвшилтэд оношлогооноос танд тохирсныг хийлгэснээр өөрийн эд эс, микро элементийн үйл явцыг мэдэж цаг алдалгүй өөрийгөө маш олон эрсдэл болон хөгшрөлтөөс хамгаалж чадах боломжтойг дуулгахад таатай байна.
Ярианыхаа төгсгөлд “Залуужуулах эмчилгээний төв” гэгдээд байгаа танай эмнэлгийн онцлог, давуу тал юу вэ?
Залуужуулах эмчилгээний төвийн онцлог нь Эдгээр тус тусын онцлог давуу талтай шинэлэг оношлогоонуудаас тантай зөвлөлдөн шаардлагатай оношлогоог хийж эститек эмчилгээ болон тариа дусал эмчилгээтэй хослуулан хийхэд үр дүн үгээр хилэмгүй маш өндөр үр дүнтэй залуужуулах цогц эмчилгээний аргуудыг хослуулан хийдгээрээ давуу талтай.
Сүүлийн асуултыг таньд үлдээе.
Бид орчин үеийн багаж тоног төхөөрөмж, шинжилгээ оношлогоо, эм тариа гоо сайхны бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг иргэд эх орондоо чанартай авах бололцоогоор хангаж байгааг онцлог болгон дурдмаар байна. Гол нь хүн бүр дотроосоо эрүүл байж ихийг хийж бүтээн, өвчин эмгэгээс хол, эрч хүчтэй, залуу сайхан байгаасай.
Энэ удаагийн зочноор урин ярилцсан танай хамт олонд баярлан ажлын амжилтыг хүсэн ерөөе.
Холбоос линк: https://www.facebook.com/TodGangnamMGL/videos/1854947957956102/