...
...

Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85,7 хувьтай байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссын 2 дахь хуралдаан өнөөдөр боллоо. Тус комиссын даргаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөлвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт ажилладаг бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын нэгтгэсэн тайлан мэдээг комиссын гишүүдэд танилцуулсан юм. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна.  Түүнчлэн дүүргийн 3 дугаар хорооны байранд ус зайлуулах хоолой хийж, 4 дүгээр хороонд сангийн засварыг хийж байна. Мөн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 85,6 хувьтай явагдаж байгаа бол Эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ