...
...

БИЗНЕС САНАЛ: Zio Zia брэнд франчайз эрхээ худалдахаар зарлалаа

Хамгийн орчин үеийн, цаг үе, загварын трэнд, мэдрэмжээс хоцрохгүй хувцасладаг залуус ZioZia брэндийг эргэлзэлгүй сонгодог. Фэйшн хот Сөүл, Өмнөд Солонгос улсаас албан ёсны эрхтэйгээр Монголд худалдаалдаг болсон энэ брэндийг 2005 оноос хойш манай залуус Улаанбаатар хотоосоо худалдаж авах боломжтой болсон.

Тэдний уриа “Монголын залуусыг ZioZia гоёно”. ZioZia Монголд 13 жил “нутагшихдаа” 11 жилд нь зөвхөн эрчүүдийн имижийг тодорхойлж байсан. Харин одоо эрэгтэй, эмэгтэй бүх төрлийн загварлаг, хамгийн гол нь яг одоо фэйшн ертөнцөд трэнд болж байгаа хувцсыг хамгийн хурдан хугацаанд Монголын зах зээлд нийлүүлж байна. ZioZia брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрийн захирал М.Алтангэрэлтэй ярилцлаа. Тэд франчайз эрх эзэмшихийг хүссэн сонирхсон бүх хүмүүст нээлттэй зарлаж байгаа юм.

-ZIOZIA БРЭНДИЙН ОНЦЛОГ ЗАГВАР НЬ  ДОТООД СЭТГЭЛ , ЗАРЧИМЧ АЖИЛ ХЭРЭГЧ, ГОО ДҮР ТӨРХӨӨ ЦЭВЭР Ч НЯМБАА ГАДААД ҮЗЭМЖЭЭРЭЭ ӨӨРИЙГӨӨ ИЛТГЭГЧИЙН СЭТГЭЛГЭЭГ ШИНГЭЭЖ ТЭДНИЙ СЭТГЭЛИЙН УВДИСЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН ЗАЛУУСЫН БРЭНД  БҮТЭЭГДЭХҮҮН--

-ZioZia брэнд франчайз гаргалаа гэсэн тухай сонслоо. Энэ талаар манай уншигчдад болон шинээр бизнес эрхлэх гэж буй хүмүүст хандан мэдээлэл өгнө үү?

-Фэйшн ертөнцөд трэнд, бүтээгдэхүүнийг Монголын залуусынхаа гадаад үзэмжэнд хөрөнгө оруулах зорилготойгоор энэхүү бизнесийг анх эхлүүлсэн. Өнөөдрийг хүртэл эрхлэхдээ худалдааны чиглэлээр мэргэшсэн, чадварлаг баг чанартай бүтээгдэхүүнийг эрхэмлэгч итгэлт харилцагч бүрдүүлж тэдний найдвартай түнш нь  болж  ажиллахыг гол зорилгоо болгож ажилласан.

Тиймээс надтай адил чин хүсэл эрмэлзэлтэй, зорилготой хүмүүс-эд хувцасны бизнесэд хөл тавихад нь дөхөм болгож франчайзсаа гаргалаа. Яг энэ салбарт бизнес хийх төлөвлөгөөтэй, сонирхолтой, чадварлаг хамт олон бүрдүүлэн ажиллана гэсэн илтгэлтэй хэн боловч бидэнтэй холбогдож ZioZia брэндийг борлуулах албан ёсны франчайз эрх авах боломжтой юм.                   

Ингэснээрээ бид бизнесээ өргөжүүлэх буюу брэндийнхээ ирээдүйг илүү өргөн хүрээнд харах, олон хүний зорилгыг нэгтгэх, худалдааны цар хүрээг өргөтгөх давуу талтай болно.

Бизнес эхлэх санхүүгийн боломжтой, худалдаа үйлчилгээ явуулах үл хөдлөх хөрөнгөтэй, боловч ямар бизнес эрхлэх, яаж  гараагаа эхлэхээ мэдэхгүй, эргэлзэж байгаа хүн олон байдаг. Ийм боломж байгаа бол бидэнтэй холбоо тогтоож, Худалдааны бизнест эрсдэл, хүндрэл, зовлонг, мэдрэхгүйгээр үргэлж дардан явах боломжоор дүүрэн байгаа ЗИОЗИА ХХК наас гаргаж байгаа франчайзыг сонирхохыг урьж байна. Бидний хувьд франчайз эрхээ санал болохдоо 13 жилийн арвин туршлагаа стандчилан гаргасан гарын авлага мэдээ мэдээлэл сургалт зохион байгуулан таныг бэлтгэсний үндсэн дээр та гараагаа эхлэх юм. 

-ZioZia брэндийн франчайзинг  хийгдэх алхам?

-Франчайзийг авахын тулд таны зүгээс ердөө дараах таван алхмыг л хийнэ.

Франчайзинг нь хоёр загвартай

А- загвар

1-Хэлцэл хийх

2-Гэрээ байгуулах

3-Үйл ажиллагаа явуулах

Б-загвар

1. Бидэнтэй биеэр уулзан, хэлцэл хийх,

2. Хэрвээ бидний санал танд таалагдвал гэрээ байгуулах,

3.Стандарт танилцуулах

4. Сургалт хийх,

5. Тохижилт бараа татах.

Ингээд хамтрагч маань бэлэн болсон бол бидний зүгээс дэлгүүрийн өнгө төрхийг тодорхойлох, шинэ загварын хувцас, бараа татах, гэрээнд тусгагдсан шаардлагатай бусад зохицуулалтад туслалцаа үзүүлэх гэх мэтээр хамтын ажиллагаа эхэлнэ. Харин та тууштай байж, энэ бизнесийг амьдралынхаа зорилго болгон хөгжүүлэн ажиллахад бэлэн байх шаардлагатай.

-ZioZia брэнд олон туслах брэндүүдтэй. Дан эрэгтэй гэлтгүй эмэгтэйчүүдэд зориулсан хувцас нийлүүлдэг. Тэгэхээр франчайз эрх зөвхөн  ZioZia брэндээр худалдана гэж ойлгох уу?

-Үгүй. ZioZia брэнд таны хэлснээр олон туслах брэндийг дагуулан оршдог. Тиймээс ганцхан ZioZia гэлтгүй бүх брэндээс сонголтоо хийж, борлуулах боломжтой. Илүү өргөн сонголттой гэсэн үг. Эрэгтэй, эмэгтэй туслах брэндүүдээс өөрийн сонирхсон туслах брэндээ сонгоод, фрачайз эрхийг нь авах боломжтой юм. Оруулж ирэхээр шийдсэн брэндийн гарын авлага, сэтгүүл гээд бүгдийг бидний зүгээс хангаж өгнө. Бидэнтэй хамтарч ажиллахаар болсон тэр хүн ганцхан насан туршийн бизнесийнхээ эзэн болно гэсэн бэлтгэлтэй байхад хангалттай.

-13 жилийн дараа франчайз гаргах болсон нь брэндээ илүү олонд хүргэж залууст боломж олгох зорилготой гэж харж байгаа?

-Тийм ээ. Монголын хувцасны бизнест найдвартай түнш нь болж , залууст манай хэрэглэгчдэд ZioZia брэнд ямар вэ гэдэг ойлголт хэдийнээ суучихсан, брэндийн ялгаа, хувцасны загвар, өнгө, шийдэл гээд бүгдийг мэддэг болчихсон, бүр шинэ загвар, улирлын трэндийг хүлээдэг болсон байдаг. Хувцас үйлдвэрлэл, загварын салбар, тэр дундаа брэнд бий болоход олон талын чухал шугаман гүүр дамжлага бүрдэж байдаг. Хувцасны бизнесийн зах зээл өргөн цар хүрээтэй. Хувцас бол хүн бүрийн зайлшгүй хэрэгцээ. Энэ цаг үед хэрэглэгчээ хэдийнээ олсон брэнд хувцас хийнэ гэдэг тийм ч энгийн асуудал биш шүү дээ. Хувцасны бизнесийн хувд Хятадаас оруулж ирсэн энгийн хувцсыг сонгож авчирж борлуулахад өнгө үзэмж хямдыг нь түлхүү анхаардаг.

Брэнд бол өөр. Хаанаас оруулж ирдэг нь тодорхой, хэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой, хэрэглэгчдэд итгэл төрүүлсэн брэнд борлуулахад та нүүр бардам байх болно шүү дээ. Одоогийн залуус гоё, ганган чамин хэрэглээнээс илүү чанарыг илүүд тавьдаг болсон. Худалдаж авсан хувцсаа удаан эдлэхийг хүсдэг болчихсон ийм цаг үед ZioZia брэнд илүү чанартай бөгөөд олон сонголттой хувцас үйлдвэрлэж, олон салбараар дамжуулан хэрэглэгчдэд хүргэхийг илүүд үзэж байгаа. Өмнөд Солонгос бол загварын мэдрэмжтэй улс. Залуус нь өнөөдөр Азийн хувцас, загварын өнгийг тодорхойлж байна. Хувцас, загварын салбар маш өрсөлдөөнтэй, үргэлж хөдөлгөөнтэй хөгжиж ирсэн. Шинэ трэнд бүрийг хамгийн хурдан залуустаа түгээдэг. Загвар, дизайн, материал, хийц, оёдол, трэндээс авахуулаад үргэлж шинэлэг байдаг болохоор брэндийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад борлуулахдаа бид нүүр бардам байдаг.

-МОНГОЛ ЗАЛУУСЫН ГАДААД ҮЗЭМЖИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ НЬ МИНИЙ ЭНЭ БИЗНЕСТ ХӨЛ ТАВЬСНЫ ГОЛ ЗОРИЛГО-

-Та анх брэнд хувцасны дэлгүүр нээхдээ Өмнөд Солонгосын брэндийг яагаад сонгох болсон бэ?

-ZioZia  брэнд нь 1996 онд Өмнөд Солонгосын “Дэ Вү” корпорацийн “Шинсан Тунсан” оёдлын үйлдвэрийн үүсгэж, байгуулсан брэнд бүтээгдэхүүн юм.  Эл брэндийг Монголдоо оруулж ирэх болсон шалтгаан их энгийн. Ерөнхийдөө дэлхийн аль ч улс орон өрх гэрт эрэгтэй хүн аливаа зүйлийн ноён нуруу байдаг. Эрэгтэй хүний гадаад үзэмж ноён нурууг нь илэрхийлдэг гэж би хувьдаа бодож явдаг. Тиймээс Монгол залуус дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, өмссөн зүүснээрээ, гадаад үзэмжээрээ дэлхийг гайхуулан шагшуулах цаг хэдий нь ирсэн гэж дүгнэсэн учраас ZioZia эрэгтэй хувцасны брэндийг сонгосон юм. Эрэгтэй хүний гадаад үзэмж цэвэр цэмцгэр байдал тэр хүн бусдын хүндлэл хүлээх эхний алхам болдог. Эрэгтэй хүн бүр дэлгүүр хэсч, өөртөө сонголт хийх нь ховор. Эрэгтэй хүний сонголт богино, харин эмэгтэй хүний сонголт маш арвин. Азийн, тэр дундаа Өмнөд Солонгосын залуусын брэнд монгол залууст илүү зохицдог. Дэлгүүр нээгдсэнээс хойш хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хүрээ тэлж бидэнд эмэгтэй хувцас нийлүүлэх эрэлт бий болж ирсэн учраас хоёр жилийн өмнөөс "ИН ТЭ ФҮ" группийн эмэгтэй брэндүүдийг мөн нийлүүлдэг болоод байна.

-ZioZia брэндийн ямар давуу тал нь хэрэглэгчдийг илүү татдаг вэ? Таны бодлоор...

-ZioZia брэндэд бусад брэндүүдээс ялгарах нэг онцлог бий. Тухайлбал, Ази стандарт хэмжээнд тохируулан насны ангиллаар бүтээгдэхүүнээ гаргадаг.

16-22 насны залууст зориулсан нь “ZioZia”,

23-26 насныханд зориулсан нь” Z-Slim ZioZia”

27-32 насныханд зориулсан нь “Black premium ZioZia” ,.

32-48 насныханд зориулсан нь” And Z  by ZioZia” нэрийн бүтээгдэхүүн бий.

Эдгээр нь хүний насны онцлогт тааруулсан тус тусдаа брэнд юм шиг боловч бүхэлдээ ZioZia брэндэд хамаарагддаг. Загвар, шийдлийн хувьд илүүдэл жингүй, өөрийн дотоод сэтгэл, гоо үзэмжийг мэддэг, оюун ухааны мэдлэгээрээ бусдаас ялгардаг залуучуудын, классик загварын хувцаснууд юм.  Манай брэндийг зөвхөн монгол залуус хэрэглэдэггүй. Дэлхийн Ази тивийн маш олон улс оронд ZioZia брэнд салбар дэлгүүрүүдээ нээсэн . Хамгийн сүүлд Европ ийн орнуудад  ” And Z  by ZioZia” брэнд амжилттай нээлтээ хийсэн. Бас нэг давуу тал нь ZioZia брэндийн хувцас улирал бүр шинэчлэгдэн гардаг.  Ерөнхийдөө өмнөх оны загварыг дараагийн ондоо гаргахгүй гэсэн үг. Ингэж тогтмол загваруудаа шинэчлэн гаргадаг нь байнгын итгэлт түншүүдтэй болох үүдийг нээсэн байдаг тул бидний итгэлт түншүүд эдийн бий болгоход хувцасны бизнесийн гараагаа сонгоход гол түлхүүр минь болсон юм. Иймээс ZioZia брэнд Монгол хэрэглэгчдийн итгэлийг даан, өнөөдрийг хүртэл итгэлт түнш, итгэлт зөвлөгч нь байж чадсанд баяртай байдаг.

-Эрчүүдийн хандлага, сонголт, биеийн харьцаа ижил байна гэж байхгүй. Монгол залуусын хувцас сонголт бусад орны эрчүүдээс юугаараа онцлог байдаг вэ. ZioZia брэндийг жишээ нь манай залуус яагаад худалдаж авах дуртай байна?

-ZioZia бол өөртөө итгэлтэй, өөртөө анхаарал тавьдаг, мөнхийн  залуу бие галбир эрч хүчтэй залуусыг бий болгох зорилготой брэнд. Өнөөдөр дэлхий нийтэд таргалалт их байна. Дэлхийн бөмбөрцөг даахаа болилоо гэсэн шог ярианууд хүртэл гарч байна. Тиймээс манай брэнд мөнхийн  залуу бие галбирт зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Брэнд бүр өөрсдийн гэсэн судалгаан дээрээс үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, борлуулдаг. Манай брэнд ази стандарт хэмжээгээр бүтээгдэхүүнээ гаргадаг. Тиймээс Европ хүн, Ази хүний биеийн онцлогийг судалсан судалгаан дээр үндэслэн урласан хувцас, бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрдэг гэсэн үг. 2000 он хүртэл Монголын залуусын бие хэвийн жинтэй байдаг байсан, 2000 оноос эхлээд гадаад, дотоодын хоолны сүлжээ, бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр орж ирэхийн хэрээр буруу хооллолт, буруу амьдралын хэмнэлд автан өөрийгөө хянах, хяналтаа хаясан тал бий. Одоо Монголын залуусын ихэнх нь илүүдэл жинтэй, багахан хувь нь өөрийн биед анхаарал хандуулдаг, фитнессээр хичээллэдэг байх жишээний. Ийм нөхцөл, бодит байдалд байдаг учраас 2000 оноос  ZioZia брэнд насны онцлогоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн юм. 20-р зуунаас эхлээд хүмүүсийн биеийн хэмжээ өсч эхэлсэн гэсэн судалгаа бий. Өндрийн хэмжээ өссөн, ясны хэмжээ сунасан, бие өргөжсөн, спортын задралд бий болсон. Иймэрхүү зүйлээс шалтгаалан судалгааны үндсэн дээр бүтээгдэхүүнүүд ч өөрчлөгдөж эхэлсэн.

-Өнөөдөр Монголд олон хувцасны брэнд байна. Түүнээс гадна хувьдаа лангуу ажиллуулдаг, хувиараа дэлгүүр эрхэлдэг хүмүүс олон байна. Энэ бүгдээс ZioZia брэнд юугаараа ялгардаг гэж та тодорхойлох вэ?

-Би энэ бизнест ашгийн төлөө бус зорилгоор анх хөл тавьсан. Монгол залуусын гадаад үзэмжид хөрөнгө оруулалт хийх нь миний энэ бизнест хөл тавьсны гол зорилго юм. Бид бүтээгдэхүүнээ олон тоо ширхгээр оруулж ирдэггүй. Монголын зах зээл эдийн засгийн хямрал, хүн амын өсөлтөөс шалтгаалан худалдан авах чадварыг харж үзэн, цөөн тоогоор авчирдаг. Яг тэрхүү хэрэгцээт хүмүүс нь хангагдсаар байгаа болохоор алдагдал хүлээлээ, бараа бүтээгдэхүүн илүүдэлтэй үлдлээ гэсэн хямрал байдаггүй. Манай брэндийн зорилтот хэрэглэгчид бүтээгдэхүүнээ захиалж авдаг, нэг бол зорьж ирээд сонгоод авдаг. Тиймдээ ч борлуулалтын асуудал дээр санаагаа чилээлгүй өдийг хүрсэн юм. Иймд бид хувцасны бизнес-эд хөл алдахгүй насан туршийн бизнестэй болоход хамгийн чухал зүйл бол найдвартай үргэлж өсөж хөгжиж байдаг брэнд бүтээгдэхүүнийг сонгож тэдэнтэй албан ёсны найдвартай гэрээ хэлцэлтэй байхад Монголын зах зээл өргөжтөл оршиж болох зам юм гэж үзсэн юм.

-Монголын зах зээлд хувцасны бизнес хийж бүхэл бүтэн 13 жил явахад танд амаргүй байсан байх.

-Тийм ээ амаргүй байсан, гэхдээ миний амьдралын зарчим хүн нэг л амьдрах энэ хорвоо дээр Гэр бүлдээ, улсдаа тодорхой хэмжээний өөрийнхөө юу хийж чадах боломжийг яаж олж харж юу хийж амьдар ч байснаа дурсгах дурсамж үлдээж үлгэр дуурайлгаг ч байх,  нэг л амаараа хэлсэн зорилго үгнийхээ эзэн болж тууштай үнэнч байх зарчим, хамт олон гэр бүл минь үргэлж миний хажууд байсанд ,үргэлж шинэлэгийг гаргаж байдаг брэнд түүгээрээ итгэлт түншүүд байсан хүнд хэцүү бүгдийг давахад гол түлхүүр минь болсон юм. Иймд 13 жил явсан энэ бизнесээ би франчайз гаргаж байгаагаараа өөрөө бахархаж Зовлонгийн эцэст жаргал байдаг гэж аавын минь өсөх наснаас минь эхлээд зоригжуулж  байсан  үг үнэхээр үнэн юм гэдгийг мэдсэн юм. Иймд залуустаа тууштай өөртөө итгэлтэй байж насны эцэст зовлон мэдэрч биш жаргал эдэлж амьдрахыг хүсч бидэнтэй нэгдэхийг уриалж  байна.

-Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай Зиндаа.мн сайтаар дамжуулан франчайзаа олон түмэнд хүргэж байгаадаа маш их баяртай байна. Ийм боломж олгосон танай хамт олонд амжилт хүсье.

Бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Facebook page: Zio Zia.official

Хаяг: 3,4-р хороолол Нарлаг дэлгүүрийн 3,4-р давхарт. Утас: 305044. Мөн Хүннү Молл 2 давхарт

Холбоо барих утас: 96684633

Ярилцсан: Б.АМИРДАА

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ