...
...

АРХАНГАЙ: Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2019.03.27/ 10.15 цагт ОБГ-ын сургалтын танхимд боллоо. Хуралд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга нар гээд нийт 50 хүн оролцохоос 40 хүн ирж оролцлоо.Шуурхай зөвлөгөөнд ЦГ, ОБГ, ЭМГ, МХГ зэрэг дөрвөн байгууллагын 2019 оны нэгдүгээр улирлын мэдээг сонслоо.

Дээрх байгууллагууд ирэх сарын шуурхай зөвлөгөөнөөр дахин сарын мэдээллээ өгч, авах арга хэмжээний талаар дурдсан мэдээллийг богино хугацаад илтгэх юм. Мөн цаг үетэй холбоотойгоор бусад байгууллагуудын мэдээллийг тухай бүр нь сонсоод явах юм.Ирэх 4-р сараас сумдын Засаг дарга нартай цахимаар холбогдож байхаар бэлтгэл ажлыг хийж байгааг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид хэллээ.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан цаг үеийн асуудалтай холбоотой 14 чиглэлээр үүрэг өглөө.

Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн нь Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймгийн төрийн байгууллагуудын удирдлагын манлайлал, хариуцлагыг дээшлүүлэх, аймаг, орон нутгийн цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, аймгийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг эрчимжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, шаардлагатай мэдээ мэдээллийг солилцох, эргэх холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ