ХО-ШИ-МИН-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14-р сургуулийн 70 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд үе үеийн төгсөгчдөө сургууль дээрээ хүлээн авч “Бидний бахархал-Миний сургууль” уулзалт, өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2019 оны 03 сарын 16-ны өдөр 1960-1979 оны хооронд тус сургуулийг төгссөн ахмад төгсөгчдийн уулзалт өдөрлөг боллоо.
Уулзалт өдөрлөгт: 1965 онд 10-р анги төгсгөсөн эдүгээ 80 нас хүрсэн ахмад багш н.Хавалхаах ирсэн нь онцгой үйл явдал боллоо. Мөн МУ-н анхны ерөнхийлөгч П.Очирбат, МУ-н Хүний гавьяат эмч О.Сэргэлэн, Г.Нацагдорж, н.Хаш-Иш, н.Улаанхүү, н.Энхравдан, н.Лхагвадолгор, Монгол Улсын гавьяат холбоочин н.Эрдэнэцэцэг, МУ-н гавяат жүжигчин Ц.Батбаяр нар тэргүүтэй 250 гаруй төгсөгч оролцлоо.
2019 оны 03 сарын 23нд 1990-2000 оны төгсөгчдийн уулзалт боллоо.
Уулзалт өдөрлөгт: Монгол Улсын Гавьяат багш Т.Даваахүү, ахмад багш Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт н.Буянхишиг, Алтан гадас одонт Ц.Осгон, Э.Гунгаажав, Г.Шархүү, С.Наранцэцэг, Б.Цэцгээ, ахмад багш н.Оюунзул, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч Н.Мандал, МУСТА,БТА Х.Тогос, БТА Н.Цогзолмаа, Б.Алтанцэцэг, Ш.Амарсанаа, багш н.Лхагвазаяа нар оролцлоо. Мөн энэ үеийн төлөөлөл болох Гимнастикийн спортын мастер н.Энх-Амгалан, МУ-н заан Ц.Магалжав нар тэргүүтэй 100 гаруй төгсөгчид оролцлоо.
1974 оны төгсөгч Монгол Улсын Хүний гавьяат эмч Мамба-Дацан хийдийн хамба лам Д.Нацагдорж тус сургуулийн 8, 11-р ангийн 13 бүлгийн 400 гаруй сурагчдад “Багшаа хайрлах ухаан”, “Хүн байхын учир” сургамжит лекцийг уншиж, уулзалт зохион байгууллаа.