Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “Алт-2“ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсноо зарласан авч хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байгаа. Уг нь эдийн засаг хямарсан энэ үед алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв зүйтэй алхам хэдий ч ухаангүй ноёнд урагшгүй албат гэдгээр салбараа мэддэггүй Ц.Дашдорж сайдын “буянаар” хаврын саруудыг унтаж барах нь бололтой. Сайдын дэргэд байгуулагдсан “Алт-2” хөтөлбөрийг зөвлөл нь ч хийж гавьсан зүйлгүй, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 2017 ондоо багтааж алтны олборлолттой холбоотой хууль, эрх зүйн орчноо сайжруулна “ гэсхийгээд таг суучихав. Өдөр хоног өнгөрсөөр.
Уг нь бид ээрэм талд хот босгох гэж хаанаас юу барьж авахаа мэдэхгүй, санааширч суугаа бус байгаа нөөц боломжоо улс төржилгүйгээр ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал шүү дээ. Засаг, т