...
...

Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлж байна

Сүрьеэгээр өвдсөн иргэн эмчилгээнд хамрагдахдаа эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын идэвхтэний зайлшгүй хяналтан дор эм бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Тэгвэл энэ хүрээнд техник технологийн дэвшлийг ашиглан Skype application ашиглан эмч, эмнэлгийн ажилтан  алсын зайнаас өвчтөнтэйгээ шууд харилцан, эмчилгээний хяналтан дор эмийг нь уулгах болон зөвлөгөө өгч ажиллаж эхэллээ.

Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг нэмэгдүүлэх шинэлэг аргыг нэвтрүүлснээр өвчтөний хувьд цаг заваа хэмнэх, нууцлалаа хадгалах болон санхүүгийн байдалд дэмжлэг болох ихээхэн үр дүнтэй ажил юм. Одоогоор Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд энэхүү аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад дүүрэгт энэхүү аргыг нэвтрүүлснээр эмчилгээний амжилт нэмэгдэх боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ