...
...

Нийслэлчүүд Олон улсын сансрын станцтай шууд холбогдлоо

4-р сарын 12-нд буюу Олон улсын сансрын нисгэгчдийн өдөр Улаанбаатар дахь “Русский дом”-д Монголын нийслэлийн иргэд Олон улсын сансрын станцад ажиллаж буй Оросын сансрын нисэгчидтэй шууд холбоо барьж ярилцах нэгэн өвөрмөц үйл явдал боллоо. 

Сансрын нисэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нар шууд эфирт холбогдож хүмүүстэй “Сайн байна уу?” гэж монголоор халуун дотноор мэндчиллээ. Мөн тэд тойрог замд байхдаа юу зүүдэлдэг вэ, сансарт хамгийн аймшигтай зүйл юу вэ, бидний өдөр болгон хийж хэвшсэн зүйлийн дотроос тэнд юу хийж болохгүй вэ, нислэгээс өмнө ямар зүйлийг хийхийг цээрлэдэг вэ, тойрог замаас дэлхийн аль газар хамгийн үзэсгэлэнтэй харагддаг вэ зэрэг асуултад хариулав.  

Түүнчлэн арга хэмжээнд оролцогчдод Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаатай ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авч, гарын үсгийг нь авах завшаан тохиолдсон юм. Баярын хөтөлбөрийн хүрээнд сансрын DJ шоу, сансрын тухай асуулт хариултын уралдаан явагдаж, Олон улсын сансрын нисэгчдийн өдөрт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан юм.  

Тус арга хэмжээг Орос-Монголын "Aist Global TV” телевиз ОХУ-ын Буриад Улсын Засгийн газар, “#Роскосмос” төрийн корпораци, #ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Россотрудничество агентлагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж, Улаанбаатарын иргэдийн амьдралд мартагдашгүй үйл явдал боллоо.

 

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ