...
...

УЛААНБААТАР ХОТ: 19-21 градус дулаан байна

2019 оны 08 дугаар сарын 21-ний 08-20 цаг хүртэл

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун дулаахан байна.

2019 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. Салхи  нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын  нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  6  градус дулаан, харьцангуй чийг 97 хувь, агаарын даралт 872  гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ