...
...

Мишээл Экспо дээр хэрэгжих төслүүд нийгэмд эрэлт өндөртэй байна

Монгол улсын нийгэм эдийн засаг жилээс жилд хөгжин дэвшиж байгаа үетэй зэрэгцэн Мишээл групп компанийн бүтээн байгуулалт мөн амжилттай явагдаж байна.

Тус компани өөрийн эзэмшлийн 126,000м2 талбай дээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлснээс хамгийн түрүүнд Фүүд Стрийт төслийн бүртгэл амжилттай дуусч, харилцагч байгууллагууд бүтээн байгуулалтын ажилдаа орсон байна.

Фүүд Стрийт төсөл нь 4 төрлийн ресторан, 9 төрлийн паб, лоунж болон кофе шоп, супермаркет, Big Bowling, караоке төв, өндөр зэрэглэлийн диско клаб нэг дор төвлөрч, жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой гудамж юм. Тус гудамж 11-р сард үүд хаалгаа нээж Улаанбаатар хотын иргэдээ хүлээж авахад бэлэн болно.

Мишээл групп ХХК-н дараагийн томоохон төсөл нь Misheel Shopping mall, Misheel Health & Beauty, Misheel Wellness & Education, Misheel Office төслүүд юм.

SHOPPING MALL ТӨСӨЛ

Тус төслийг 500 эмэгтэйчүүдээс нас болон нийгмийн бүтцээр сегментчилж авсан судалгааны үндсэн дээр хэрэгжүүлэхээр болсон юм. Өрх гэрийн нийт худалдан авалтын шийдвэрийн 70%-г эмэгтэйчүүд гаргадаг бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүддээ хувцас худалдан авахын тулд багагүй цаг зарцуулж, тал тал руу түгжирч явдаг байна. Энэ асуудлыг шийдэх зорилгоор маш олон сонголттой хувцасны дундаж брэндүүдийг нэг кассын системд оруулж, хангалттай авто машины зогсоолтой газар тав тухтай үйлчлүүлэх боломжийг тус төсөл бий болгоно.

HEALTH & BEAUTY ТӨСӨЛ

Тус төсөл нь бүх төрлийн эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг нэг блокт оруулж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэхээс гадна олон төрлийн сонголтоос үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Тухайлбал: Нүд болон шүдний эмнэлэг, гоо сайхны салон, төрөл бүрийн массаж, Hollywood Smile болон бүх төрлийн Эхо, цусны шинжилгээ, зүрхний бичлэг, дүрс оношилгоо зэрэг үйлчилгээнүүд нэг дор төвлөрөх юм.

WELLNESS & EDUCATION ТӨСӨЛ

Тус төсөл нь ээж, хүүхдэд зориулагдах бөгөөд хувийн цэцэрлэг, ОУ-н сургалтын хөтөлбөртэй сургуульд тулгуурлан бүх төрлийн сургалт, вэллнэсс үйлчилгээнүүд нэг блокт төвлөрүүлнэ. Тухайлбал: Гадаад хэл, шатар, уран зураг, дуу хөгжим, бүжиг, IQ, EQ сургалтууд болон бие хамгаалах урлагийн сургалтууд /бокс, карате/ мөн төрөл бүрийн Иога, спиннинг, аеробэк, бясалгалын төвүүд байрлана.

OFFICE ТӨСӨЛ

Улаанбаатар хотын шинэ суурьшлын хэтийн төлөв нь Хан-Уул дүүрэг байх бөгөөд Мишээл оффис төсөл хэрэгжсэнээр хотын төвийн түгжрэл рүү орох шаардлагагүйгээр бизнес эрхлэх боломжтой болно. Тус төсөл нь 2020 оноос УБ хотын захиргаа болон төрийн удирдлагын 33 агентлаг Яармаг руу нүүж байгаатай уялдуулан хийх төсөл юм. Оффисын ажилчид болон Яармаг руу явах төрийн албан хаагчдад зориулж М2 блокт хүүхдийн цэцэрлэг тусгайлан байгуулна.

Мишээл групп ХХК тун удахгүй эдгээр төслүүдийн захиалгыг авч эхлэх бөгөөд дараа дараагийн мэдээллээр нийгэмд хүргэх болно.

“Мишээл групп” ХХК төслийн багтай холбогдох:

Утас: 9905-6274, 9099-5533

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ