Монголын эргэлтэд дугуйн холбооноос зохион байгуулж буй “Fat to Fit” улсын хэмжээний жин хаях гуравдугаар уралдаан энэ сараас бүртгэж эхэллээ. Тус уралдаанд 75-95 кг жинтэй эмэгтэй хүн бүр оролцох боломжтой. Уралдаан аравдугаар сараас эхлэн бүтэн хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд хамгийн их жин хаясан нэг оролцогч “Toyota AQUA” машины эзэн болох юм.
Түүнчлэн ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит олон нэр төрлийн бүтээгдэхүүний эзэн болох боломжтой. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Технологийн дэвшлийг таны эрүүл мэндэд зориулав уриатай “Оспринг” эрүүл мэндийн бүтээгдэхүүний компани ажиллаж байна.
Мөн тэмцээнд оролцогчдын аюулгүй байдлыг хангахаар “Монре” даатгал, “Sunbeauty lounge” гоо сайхны салон, “Health Portein” зэрэг компаниуд хамтран ажиллаж байна.
Хэрэв та бүртгүүлэхийг хүсвэл:
Явуулын бүртгэл- 77061112
Онлайн бүртгэл- ЭНД дарна уу.
Өөрийн биеэр “Сүлд” спиннинг клубын арслантай гүүрэн дэх салбарт бүргүүлэх боломжтой.
Энэ сарын 12-ны өдөр хүртэл бүртгэл үргэлжилнэ.
Санамж: Өмнө нь энэ төрлийн тэмцээнд оролцож байсан болон тамирчин хүмүүс оролцох боломжгүй.