...
...

ЮНИОНПЭЙ картын урамшуулал эхэллээ

ХААН Банкнаас ЮнионПэй карт эзэмшигчдэдээ зориулан урамшуулал зарлалаа. Харилцагч та олон улсад зорчихоор төлөвлөж буй бол 2019 оны 10-р сарын 15-ны өдрөөс 11-р сарын 15-ны өдрийг дуустал ХААН Банкны бүх төрлийн ЮнионПэй картаа олон улсад дурын карт уншигч ПОС төхөөрөмжид уншуулан, худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 10%-ийг буцаан аваарай.

Дээрх хугацаанд таны олон улсад хийсэн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголтыг 11-р сарын 22-ны өдрийн дотор таны ХААН Банкны дансанд урамшуулал болгон шилжүүлэх юм.

ХААН Банкны ЮнионПэй картын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Харилцагч та дэлхийн 31 орны 30,000 гаруй худалдаа үйлчилгээний байгууллагаар ЮнионПэй картаа ашиглан 30% хүртэлх хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг дуулгая. Хөнгөлөлт эдлэх байгууллагын жагсаалттай ЭНД дарж танилцана уу.

Буцаан олголтын урамшуулал нь худалдан авалтын үнийн дүнгээс шалтгаалан 1,000-250,000 хүртэлх төгрөг байна. (Нэг харилцагч хэдэн ЮнионПэй карт эзэмшдэгээс үл хамааран харилцагчийн тус урамшууллын хугацаанд хийсэн худалдан авалтанд ногдох буцаан олголтын хамгийн дээд хэмжээ 250,000 төгрөг).

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ