Монголын Алла Пугачёва гэж түүнийг тодорхойлоход маргах хүн гарахгүй биз ээ. "Оюутны намраа мартахгүй", "Дурсамж", "Хүүхэн хүний хүслэн" зэрэг 20 гаруй хит дууны эзэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг 60 настай.
Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг эстрадын урлагт зүтгэсэн 40 жилийнхээ ойн баярын тоглолтыг арваннэгдүгээр сарын 02-нд "Улаанбаатар палас"-т толилуулах гэж байна. Тоглолтынхоо үеэр тэрбээр өрх толгойлсон, нэн ядуу амьдралтай таван ээжид гэр бэлэглэхээр бэлтгэжээ. Алдар, гавьяаны жинхэнэ эзэд бидний дунд эгэл даруухан аж төрж яваа нь цөөнгүй билээ.
Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг сүүлийн зургаан жилийн хугацаанд хорт хавдраар өвдсөн хүмүүст зориулсан хандивын тоглолт зохион байгуулж, 76 удаа тоглолт тавьжээ. Мөн хорих ангиудын хүмүүжигчдэд 92 удаа үнэ төлбөргүй тоглолтоо сонирхуулж, алдаж эндсэн залууст дуу хуур, хөг эгшгээрээ дамжуулан урам зориг өгч байв. "Архигүй-Эрүүл гэр бүл" өдөрлөг, асрамжийн газар, ахмадын баярын арга хэмжээ гээд өөрөө зохион байгуулаагүй ч оролцсон хандивын тоглолтуудыг нь дурьдвал тоолж баршгүй.
Монголын урлагт оруулсан түүний хувь нэмрийг, монголчууддаа зориулсан ач буяныг нь санаж, тайлан тоглолтод нь морилон саатахыг урьж байна.
Тасалбарыг "Улаанбаатар палас"-ын билетийн кассаар болон 1900-1950 утсаар захиалан авах боломжтой.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Burhandaa talarhay, baharhaj baina. iim aviastai ohin toruulsen aav eejid ni bayarlalaa.