2019 оны 10 дугаар сарын 25-ны 08-20 цаг хүртэл
Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр замын халтиргаа гулгаа үүсч, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байна.
2019 оны 10 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, говийн бүс нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250