...
...

Э.Оюунболдын цолыг хурааж, түрүүг хүчингүйд тооцох санал гаргалаа

Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо өнөөдөр /2019.10.24/ хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин н.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.

Мөн хоёр бөхөд олгосон бай шагналуудыг хураахаар болжээ. 

Ингэснээр Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож, Даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимэг, Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан цол, Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага, Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин цол олгох санал гаргалаа. 
 

Түүнчлэн Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцохоор шийдвэрлэжээ. 

Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулах ба хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ